Tuesday, January 18, 2011

“ARC” АЗИЙН СУДАЛГААНЫ ТӨВ СУДАЛГААНЫ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛНА

“ARC” Азийн судалгааны төв нь 2011-2012 онд нийгэм, хүмүүнлэгийн ухаан, байгалийн ухаан, дэвшилтэт технологийн чиглэлээр
·        Эрдэм шинжилгээний хамтарсан төсөл,
·        Залуу судлаачийн докторын дараах судалгааны төсөл шалгаруулж санхүүжүүлнэ.

1.       Хамтарсан төсөл. ARC нь Монгол Улсын аль нэг их сургууль, шинжлэх ухааны байгууллагад ажилладаг багш, эрдэм шинжилгээний ажилтан нарын бүрэлдэхүүнтэй багаар гүйцэтгэх судалгааны ажил.
2.        Докторын дараах судалгааны тэтгэлэг. Монгол Улсын аль нэг их сургууль, шинжлэх ухааны байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байгаа 40 хүртэлх насны залуу эрдэмтний бие даан гүйцэтгэх  судалгаа, боловсруулалтын ажил.   
Хамтарсан болон залуу судлаачийн төслийн үргэлжлэх хугацаа нэг жилээс хэтрэхгүй байна /2011-04-01-ээс 2012-03-31/. Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2011 оны 1-р сарын 31, 18 цаг, МУИС-ийн 1-р байр, №213/A.

дэлгэрүүлж унших...

МУИС-ийн магистр, докторын сургалтын өвлийн элсэлтийн бүртгэл эхэллээ

 2010-2011 оны хичээлийн жилд МУИС-ийн магистрант, докторантаар элсэхийг хүсэгчдийг 2010 оны 12-р сарын 25-наас 2011 оны 1-р сарын 23 өдрүүдэд онлайн (http://graduate2.num.edu.mn) хаягаар бүртгэж, 1-р сарын 24-аас 1-р сарын 28–ны өдрүүдэд МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд дээр бүртгэл баталгаажуулалт хийгдэнэ

дэлгэрүүлж унших...

Google ирээдүйн Einstein-ийг хайж байна

Эх сурвалж Гүүгл блог оос
(Translation)
Та байгалийн шинжлэлийг сонирхогч сурагч уу? Танд туршиж үзмээр, олон түмэнтэй хуваалцмаар санаа оноо байна уу? Компьютерын салбарын оюутан залуу Ларри Пежэ(Larry Page), Сергей Врайн(Sergey Brin) нар 1996 онд вэбээс мэдээллийг хайж олох аргийг сайжруулахаар өөрсдийн таамгийг дэвшүүлжээ. Тэд шинжлэн судалж, өөрсдийн дэвшүүлсэн онолоо шалгаж онлайн мэдээллийг хүмүүс олж авах аргыг өөрчлөх хайлтын хөдөлгүүр бүтээжээ. Ларри, Сергей нар энэ санаагаа олон түмний өмнө хэлэх боломж олдсон юм. Харин хэчнээн олон сайхан санаа өвөрлөсөн залуус, сэдэв ээ оноогүй өөр форм, хэлэлцүүлэгт орж тэд өөрсдийн чадвар аа илэрхийлж чадахгүй үлдэж байна вэ? Шинжлэх ухаан дэлхийг өөрчлөн гэдэгт бид итгэдэг, үүнийг хэрэгжүүлэх нэг арга нь тамирчид оддыг тодруулдгийн адил залуу авьяаслаг судлаачдыг уралдуулах илрүүлэх зам билээ.

дэлгэрүүлж унших...

Tuesday, December 14, 2010

Сонордуулга

OARE буюу “Online Access to Research in the Environment” хэмээх  консерциумаас гаргаж буй онлайн сэтгүүлийн талаарх мэдээллийг өмнө энэхүү блогоороо дамжуулан та бүхэнд хүргэсэн билээ. Манай блогт тавигдсанаас хойш багагүй хүмүүс тус вэб сайтаар орж үйлчлүүлсэн байна. Гэвч манай улсын эдийн засгийн өсөлттэй (1 хүнд ноогдох ДНБ хэмжээ 1600 USD хүрсэн)холбоотойгоор үнэгүй үзэх эрх маань хаагдаж байгаа юм байна. Иймээс энэхүү онлайн вэб сайтаас татаж авах зүйл байвал 2010 ондоо багтаж татаж аваарай. Дараа жилээс төлбөртэй болох юм байна шүү. 

За дараа өөр ийм open access journal байвал блогоороо дамжуулан та бүхэнд хүргэх болноо.

дэлгэрүүлж унших...

Wednesday, December 8, 2010

The New Approaches on Geoinformation Research

Call for Papers and Sessions 
The New Approaches on Geoinformation Research
February 01-02, 2011, Ulaanbaatar, Mongolia
Introduction
The conference aims to bring researchers, scientists and students together to share their experiences, new ideas and the research outcome through the presentation and discussion of papers of all possible aspects of geoinformation. It will provide an unprecedented opportunity for professionals and students from remote sensing, geographic information science and related disciplines to discover cutting-edge geoinformatics technology and applications, while at the same time exchanging their ideas, research results, professional experiences, and future visions in the fields of geographic information science, remote sensing, and their applications.
The conference will include plenary, special, oral, and poster sessions.

дэлгэрүүлж унших...

Thursday, November 25, 2010

"GIS day" амжилттай болж өнгөрлөө

МУИС-ийн Газарзүй Геологийн Сургуулийн Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-зайнаас тандан судлал (ЗТС)-ын сургалт судалгааны лабораториос зохион байгуулсан Газарзүйн мэдээллийн системийн өдөрлөг 2010 оны 11 дүгээр сар 17-ны үдээс хойш МУИС-ийн хичээлийн 1-р байрны Эрдмийн зөвлөлийн өргөөнд (Дугуй танхим) амжилттай болж өнгөрлөө.

Өдөрлөгийн үеэр тавигдсан илтгэлүүдийн пресентаци болон бусад мэдээллийг үзэхийг хүсвэл дараах холбоосон дээр дарж сонирхоно уу.


дэлгэрүүлж унших...

Thursday, November 4, 2010

GIS Day-г тэмдэглэх гэж байна

Энэ жил 2 дахь жилдээ "GIS Day"-г 2010 оны 11-р сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн 1-р байрны "Эрдэмийн зөвлөлийн өргөө" буюу дугуй зааланд 14:00-18:00 цагийн хооронд тэмдэглэх гэж байна. Энэ жилийн өдрийг МУИС-ын Газарзүй, Геологийн сургуулийн "Газарзүйн мэдээллийн систем (GIS), зайнаас тандан судлал (RS)"-ын сургалт, судалгааны лабораториос зохион байгуулж байна.

дэлгэрүүлж унших...

Ус, Цаг уур, Экологийн асуудлаар хуралдана

 “Ус, Цаг уур, Экологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хоёрдугаар бага хурал нь 2010 оны 12 дугаар сарын 03- нд болно. МУИС-ийн  Газарзүй геологийн сургуулийн Цаг уур, ус судлалын тэнхим тус хурлыг санаачилж, зохион байгуулах гэж байна.

Энэхүү хурал нь цаг уур, уур амьсгал, экологи, газарзүйн салбаруудын эрдэмтэн судлаачдад судалгааны үр дүн, туршилт, ирээдүйн зорилго, мөн шинэ санаагаа солилцонгоо сүүлийн үеийн ололт, нээлт, дэвшил,  технологи түүний хэрэглээний талаар мэдэх зэрэг өргөн боломжийг бүрдүүлж байна.

дэлгэрүүлж унших...

Tuesday, November 2, 2010

ТӨВ ЕВРОПЫН ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА




Унгарын Будапешт хот дах Төв Европын их сургууль 2011-2012 оны хичээлийн жилд магистр, докторын чиглэлээр суралцахыг урьж байна.
Яагаад Төв Европын Их Сургууль:
  • Америкт болон Унгарт магадлан итгэмжлэгдсэн
  • Бүх хичээл англи хэл дээр явагддаг
  • 100 гаруй улс орныг төлөөлсөн 1600 гаруй залуучууд суралцаж байгаа
  • 30 гаруй улс орныг төлөөлсөн 300 багш эрдэмтэн ажилладаг
  • Жорж Соросын үүсгэсэн байгуулсан Америк стандартын их сургууль
  • Тэтгэлэг: Төв Европын Их Сургууль бүрэн (сургуульд ирэх буцах зардал, сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал, сарын стипенд орно) ба бүрэн бус тэтгэлэг олгодог.
  • Байгаль орчин, төрийн бодлого, жендер судлалаар суралцах хүмүүс Европын Холбооны тэтгэлэгт хамрагдах боломжтой.
  • 2 тэнхимд зэрэг өргөдөл мэдүүлэх боломжтой.

дэлгэрүүлж унших...

Sunday, October 31, 2010

Online Access to Research in the Environment

Сайн байцгаана уу? Монголын Залуу Эрдэмтэд ээ.
Та бүгдийн зарим нь дээрх логог хараад бараг таньж байгаа биз дээ. Зарим танихгүй нэгэнд товчхон танилцуулъя.
OARE буюу “Online Access to Research in the Environment” хэмээх энэхүү консерциум нь АНУ-ын Yale их сургуульд төвтэй, НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрөөс санхүүждэг бөгөөд олон улсын, ашгийн бус байгууллага юм. Гол зорилго нь хөгжил буурай болон хөгжиж буй улс орнуудын эрдэмтэд судлаачдад дэлхийн даяар хэвлэгдэж буй 2990 орчим эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн өгүүллэгийг ямар ч төлбөргүйгээр, бүтэн эхээр татан авч ашиглах боломжийг нээж өгдөг. Манай улс тус жагсаалтанд багтсан бөгөөд та бараг шинжлэх ухааны бүх салбарын өгүүллэгүүдийг эндээс олж болно. Ялангуяа газарзүй, геологийн салбар бол ч бий дээ.

дэлгэрүүлж унших...

Thursday, October 28, 2010

"ГАЗАРЗҮЙН АСУУДЛУУД" эрдэм шинжилгээний бичиг

МУИС, Газарзүй Геологийн Сургуулийн "ГАЗАРЗҮЙН АСУУДЛУУД" эрдэм шинжилгээний бичгийн 2010-2011 оны хичээлийн жилийн намрын улирлын дугаарт багш, судлаачдын өгүүлэл авч байна. Дэлгэрэнгүй...

Тавигдах шаардлага

  • Өгүүллийн хэмжээ дээд тал нь 10-15 хуудас, доод тал нь 5-аас доошгүй хуудас байна.
  • Бүтээлийн сэдвийг 14, зохиогчийн нэрийг 12, ажлын газрын хаяг 10, товчлолыг 10, бичлэгийг 12 хэмжээтэй бичнэ. Мөр хоорондын зай 1.5
  • Өгүүлэлд орох диаграмм, графикийн эх файлыг хамт илгээнэ үү. Өмнөх дугааруудад орсон зарим график зургийг эх файл байхгүй, өгүүлэл дотроо зураг болгон оруулснаас засварлах боломжгүй болж хасагдах тохиолдол гарч байсныг анхаарна уу.
  • Өгүүллийг хэвлэмэл байдлаар болон электрон /файл/ хэлбэрээр илгээнэ. Файлааbtrtsj78@yahoo.com хаягаар илгээнэ үү.
  • Өгүүлэл хүлээж авах сүүлийн хугацаа 2010 оны 11-р сарын 1.
"Газарзүйн асуудлууд" сэтгүүлийн редакци
Лавлах утас: 99060234

дэлгэрүүлж унших...

Monday, October 25, 2010

Геологи-Газарзүйн салбарын “Хүрэлтогоот 2010” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохиогдож өндөрлөлөө

Газарзүй, геологийн салбарын
залуу эрдэмтэн, судлаачдын "Хүрэлтогоот-2010"
 эрдэм шинжилгээний бага хуралд оролцогсод
БСШУЯ, ШУА, ШУТС, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион байгуулдаг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын нэрэмжит Геологи-Газарзүйнс албарын  “Хүрэлтогоот 2010” эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 22-23-нд ШУА-ийн ООГСТ-ийн харъяа одон орон судлах Оргил төвд амжилттай зохиогдож өндөрлөлөө.  

Хуралд МУИС-ийн Газарзүй-Геологийн сургууль, ШУТИС-ийн Геологи-Газрын тосны сургууль, ХААИС-ийн Агробиологийн сургууль, ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, Геологи эрдэс баялагийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн болон Ус цаг уурын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтанууд, багш нар оролцсон бөнөөд энэ жил сонирхолтой, шинэлэг санаа, арга аргачлалыг дэвшүүлсэн олон илтгэлүүд хэлэлцүүлэгдсэнээс дараах илтгэлүүд шалгарсан байна. Үүнд:

дэлгэрүүлж унших...

Saturday, October 23, 2010

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн судлаачдын холбоо нь газарзүй, геологи, ус цаг уур, экологи, палеонтлоги, газрын харилцааны салбарын залуу судлаач, багш, мэргэжилтнүүдийн үзэл бодол, үйл ажиллагааг нэгтгэх, холбох зорилготойгоор 2004 онд анх байгуулагдсан юм. Үйл ажиллагааныхаа хүрээнд Монголд болон гадаадад эрдэм, шинжилгээний ажил эрхэлж, сурч боловсорч буй залуу судлаач, эрдэмтэн, оюутнуудад туслах, мэдлэгээ өргөжүүлэн, эрдэм шинжилгээний болон бусад байгууллагуудтай хамтран ажиллахад туслалцаа үзүүлэх чиглэлд анхаарал тавин ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар эгнээндээ ШУ, боловсролын салбарт ажиллаж, сурч буй 100 гаруй залуусыг нэгтгээд байна. Манай холбооний үүд хаалга бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг бүхий л залууст байнга нээлттэй байдаг билээ.

Холбооныхоо гишүүдийн бүтээлийг олны хүртээл болгож, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ШУ ба үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилгоор БСШУЯ, ШУА, ШУТС-тай хамтран “Хүрэлтогоотын семинар”-ийг жил бүр уламжлал болгон явуулж, шалгарсан бүтээлүүдийн товхимолыг гарган, шилдэг бүтээлүүдэд БСШУ-ны сайдын нэрэмжит грант болон бусад шагналыг  олгож ирлээ. Цаашид өөрийн холбооны гишүүд болон холбооны үйл ажиллагааг дэмжигч байгууллагуудтай хамтран боловсрол, шинжлэх ухаан, соёл, чөлөөт цагийн олон арга хэмжээ зохион явуулахаар төлөвлөж байна. Иймд холбооны гишүүд, дэмжигчид та бүхнийг дараа дараагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна. 

Улс орны хөгжлийн томоохон үзүүлэлтийн нэг нь яах аргагүй шинжлэх ухаан, боловсрол, технологи юм. Харин шинжлэх ухаан, технологийн хөгжлийг залуус бид авч явах учиртай.





дэлгэрүүлж унших...