Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбоо
Tuesday, November 3, 2015
"Хүрэлтогоот-2015" ЭШБХ амжилттай зохион байгуулагдлаа
Уламжлалт Хүрэлтогоотийн эрдэм шинжилгээний бага хурлын Газарзүй, Геологийн салбарын хурал 11 сарын 2-нд амжилттай зохиогдлоо. Хуралд нийт 16 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн судлаач Я.Гансүхийн "MODIS хиймэл дагуулын гадаргын температурын мэдээг боловсруулах шинэ аргазүй" сэдэвт бүтээл тэргүүн байр, УЦУОСМХ-ийн судлаач Д.Одонтунгалагийн "Монгол орны зуны улирлын тунадас, өвлийн улирлын агаарын температурыг нөхцөлдүүлэгч зарим хүчин зүйлсийн олон жилийн явц, тэдгээрийг урьдчилан мэдээлэх нь" сэдэвт бүтээл дэд байрт тус тус шалгарч, БШУ-ы сайдын нэрэмжит залуу судлаачдыг дэмжих 4 сая төгрөгийн грантын эзэд болохоор шалгарлаа.
Мөн хурлын үеэр Монголын газар зохион байгуулагчдын холбооноос тусгай байрыг шалгаруулж, ГГХ-ийн судлаач Ц.Болормааг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав.
Хуралд оролцсон эрдэмтэн судлаачид, шүүгчид, зочид төлөөлөгч нартаа баярласнаа илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилтийг хүсэн ерөөе.
дэлгэрүүлж унших...
Monday, September 28, 2015
"Хүрэлтогоот-2015" ЭШБХ
"Хүрэлтогоот" ЭШБХ хойшлогдож 11 сарын 2-нд зохиогдох болсон тул Газарзүй, Геологийн салбараар ирүүлэх бүтээлийг хүлээн авах хугацааг 2015 оны 10 сарын 5-ны 17:00 цаг болгож хойшлуулав.
Бүтээлийг purevsuren.oyunbat@gmail.com хаягаар ирүүлнэ үү.
дэлгэрүүлж унших...
Бүтээлийг purevsuren.oyunbat@gmail.com хаягаар ирүүлнэ үү.
дэлгэрүүлж унших...
Monday, September 7, 2015
Monday, July 20, 2015
Газарзүй Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооноос зохион байгуулсан “МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ” семинар амжилттай болж өнгөрлөө
Газарзүй Геологийн Салбарын
Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион байгуулсан “МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ” семинар 2015
оны 6 сарын 26-нд Ус
цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Номын санд амжилттай болж өнгөрлөө.
Сонирхолтой илтгэл тавьсан доктор Б.Цацрал (Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн), Д.Майнбаяр (Палеонтлоги, геологийн хүрээлэн) нартаа их баярласнаа илэрхийлэхийн ялдамд цаашдын судалгаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Илтгэгч: Доктор Б.Цацрал (Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн)
Илтгэгч: Д.Майнбаяр (Палеонтлоги, геологийн хүрээлэн)
Судлаачид зуны улирал эхэлж хээрийн ажилдаа гарсан тул оролцох сонирхолтой байсан нилээд хүмүүс оролцож амжсангүй. Дараа дараагийн семинарт илүү олон судлаачид оролцох байх хэмээн найдаж байна. Гишүүдээс ирсэн саналын дагуу дараагийн семинарыг Улаанбаатар хотын экологийн асуудалтай холбоотой сэдвийн дагуу хийхээр төлөвлөж байна.
дэлгэрүүлж унших...
Friday, June 19, 2015
Tuesday, June 2, 2015
Tuesday, May 5, 2015
Thursday, February 26, 2015
Wednesday, December 17, 2014
"Шилдэг 100 залуу эрдэмтэн судлаачдын шинэ жил" баярын цэнгүүн зохион байгуулагдана
Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо нь 2014 оны 12 сарын 18-ны өдөр Кемпински Хаан Палас зочид буудалд“Монголын шилдэг 100 залуу эрдэмтэн судлаачдын шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн байгууллагын шилдэг залуу эрдэмтэн судлаач, зочид төлөөлөгчдийн оролцоотойгоор зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ нь залуу эрдэмтэн, судлаачдын ажлыг дүгнэн, цааш цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь урам нэмэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохиогдож ирсэн билээ. Оролцох хүсэлтэй эрдэмтэд, судлаачид, холбооны үйл ажиллагааг дэмжигчид та бүхэн бидэнтэй холбогдоно уу. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.
дэлгэрүүлж унших...
Sunday, October 19, 2014
"Хүрэлтогоот-2014" хурал амжилттай болж өнгөрлөө
Жил бүр уламжлал болон зохиогддог Хүрэлтогоотийн эрдэм шинжилгээний бага хурлын Газарзүй, Геологийн салбарын хурал 10 сарын 18-нд амжилттай зохиогдлоо. Хуралд нийт 24 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс ХААИС-ийн багш И.Мягмаржавийн "Хустайн хөрс усаар элэгдэх үйл явцын судалгаа, загварчлал" сэдэвт бүтээл тэргүүн байр, ГЭБХ-ийн эрдэм шинжилгээний дэд ажилтан О.Одбаярын "Монгол орны газрын ховор элементийн ордуудын эрдэслэг бүрэлдэхүүний харьцуулсан судалгаа" сэдэвт бүтээл дэд байрт тус тус шалгарч, БШУ-ы сайдын нэрэмжит залуу судлаачдыг дэмжих 4 сая төгрөгийн грантын эзэд болохоор шалгарлаа.
Мөн хурлын үеэр Монголын газар зохион байгуулагчдын холбооноос тусгай байрыг шалгаруулж, МУИС-ын багш Б.Батдэлгэрийг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав.
Энэ жилийн хуралд урд өмнөхөөс олон бүтээл ирүүлж, олон сайн илтгэл хэлэлцүүлж, сонирхохоор ирсэн зочид төлөөлөгчдөөр дүүрэн байсан нь хурлын ач холбогдол, цар хүрээ өргөжин тэлж, манай залуу эрдэмтэн судлаачдын хүсэн хүлээдэг хурал болсныг харуулж байна.
Хуралд оролцсон эрдэмтэн судлаачид, шүүгчид, зочид төлөөлөгч нартаа баярласнаа илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилтийг хүсэн ерөөе.
дэлгэрүүлж унших...
Мөн хурлын үеэр Монголын газар зохион байгуулагчдын холбооноос тусгай байрыг шалгаруулж, МУИС-ын багш Б.Батдэлгэрийг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав.
Энэ жилийн хуралд урд өмнөхөөс олон бүтээл ирүүлж, олон сайн илтгэл хэлэлцүүлж, сонирхохоор ирсэн зочид төлөөлөгчдөөр дүүрэн байсан нь хурлын ач холбогдол, цар хүрээ өргөжин тэлж, манай залуу эрдэмтэн судлаачдын хүсэн хүлээдэг хурал болсныг харуулж байна.
Хуралд оролцсон эрдэмтэн судлаачид, шүүгчид, зочид төлөөлөгч нартаа баярласнаа илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилтийг хүсэн ерөөе.
| Хурлын нээлтийн үеэр |
| Хурлын нээлт, МЗЭХ-ны ерөнхийлөгч Д.Баттогтох |
| Хурлын дэг танилцуулах үеэр |
| Хурлын үеэр |
| Хуралд оролцогчид |
| Хурлын үеэр |
| Хурлын үеэр |
| Хурлын үеэр |
| Тэргүүн байрын батламж гардуулах үеэр |
| Дэд байрын батламж гардуулах үеэр |
| Тусгай шагнал гардуулах үеэр |
| Шагнал гардагчид: И.Мягмаржав, О.Одбаяр, Б.Батдэлгэр болон МЗЭХ-ны ерөнхийлөгч Д.Баттогтох, ГГСЗЭХ-ны тэргүүн Д.Дэлгэржаргал, Газар зохион байгуулагчдын холбооны гүйцэтгэх захирал С.Сайнбаяр |
дэлгэрүүлж унших...
Wednesday, October 15, 2014
Хүрэлтогоот-2014 хурлын хөтөлбөр
Хүрэлтогоот-2014 эрдэм шинжилгээний бага хурлын Газарзүй, Геологийн салбар хуралдаанд оролцогчид Геоэкологийн хүрээлэнгийн 212 тоот өрөөнд ирж, Г.Батсайханаас хөтөлбөрөө авна уу. Авч амжаагүй нь Хүрэлтогоот дээр хийх бүртгэлийн үеэр авна уу.
дэлгэрүүлж унших...
Хөтөлбөрийг дараах урилгаас харна уу.
дэлгэрүүлж унших...
Sunday, October 5, 2014
Хүрэлтогоот-2014 хуралд илтгэл/өгүүлэл өгөх сүүлийн хугацаа
Хүрэлтогоот-2014 хуралд илтгэл/өгүүлэл өгөх сүүлийн хугацаа 10-р сарын 6-ний оройн 17:00 цаг.
дэлгэрүүлж унших...
Monday, September 22, 2014
Subscribe to:
Posts (Atom)














