Wednesday, December 17, 2014

"Шилдэг 100 залуу эрдэмтэн судлаачдын шинэ жил" баярын цэнгүүн зохион байгуулагдана

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо нь 2014 оны 12 сарын 18-ны өдөр Кемпински Хаан Палас зочид буудалд“Монголын шилдэг 100 залуу эрдэмтэн судлаачдын шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн байгууллагын шилдэг залуу эрдэмтэн судлаач, зочид төлөөлөгчдийн оролцоотойгоор зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ нь залуу эрдэмтэн, судлаачдын ажлыг дүгнэн, цааш цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь урам нэмэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохиогдож ирсэн билээ. Оролцох хүсэлтэй эрдэмтэд, судлаачид, холбооны үйл ажиллагааг дэмжигчид та бүхэн бидэнтэй холбогдоно уу. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.



дэлгэрүүлж унших...

Sunday, October 19, 2014

"Хүрэлтогоот-2014" хурал амжилттай болж өнгөрлөө

Жил бүр уламжлал болон зохиогддог Хүрэлтогоотийн эрдэм шинжилгээний бага хурлын Газарзүй, Геологийн салбарын хурал 10 сарын 18-нд амжилттай зохиогдлоо. Хуралд нийт 24 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс ХААИС-ийн багш И.Мягмаржавийн "Хустайн хөрс усаар элэгдэх үйл явцын судалгаа, загварчлал" сэдэвт бүтээл тэргүүн байр, ГЭБХ-ийн эрдэм шинжилгээний дэд ажилтан О.Одбаярын "Монгол орны газрын ховор элементийн ордуудын эрдэслэг бүрэлдэхүүний харьцуулсан судалгаа" сэдэвт бүтээл дэд байрт тус тус шалгарч, БШУ-ы сайдын нэрэмжит залуу судлаачдыг дэмжих 4 сая төгрөгийн грантын эзэд болохоор шалгарлаа.
Мөн хурлын үеэр Монголын газар зохион байгуулагчдын холбооноос тусгай байрыг шалгаруулж, МУИС-ын багш Б.Батдэлгэрийг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав.
Энэ жилийн хуралд урд өмнөхөөс олон бүтээл ирүүлж, олон сайн илтгэл хэлэлцүүлж, сонирхохоор ирсэн зочид төлөөлөгчдөөр дүүрэн байсан нь хурлын ач холбогдол, цар хүрээ өргөжин тэлж, манай залуу эрдэмтэн судлаачдын хүсэн хүлээдэг хурал болсныг харуулж байна.
Хуралд оролцсон эрдэмтэн судлаачид, шүүгчид, зочид төлөөлөгч нартаа баярласнаа илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилтийг хүсэн ерөөе.

Хурлын нээлтийн үеэр

Хурлын нээлт, МЗЭХ-ны ерөнхийлөгч Д.Баттогтох

Хурлын дэг танилцуулах үеэр

Хурлын үеэр

Хуралд оролцогчид

Хурлын үеэр

Хурлын үеэр

Хурлын үеэр

Тэргүүн байрын батламж гардуулах үеэр

Дэд байрын батламж гардуулах үеэр

Тусгай шагнал гардуулах үеэр

Шагнал гардагчид: И.Мягмаржав, О.Одбаяр, Б.Батдэлгэр болон МЗЭХ-ны ерөнхийлөгч Д.Баттогтох, ГГСЗЭХ-ны тэргүүн Д.Дэлгэржаргал, Газар зохион байгуулагчдын холбооны гүйцэтгэх захирал С.Сайнбаяр


дэлгэрүүлж унших...

Wednesday, October 15, 2014

Хүрэлтогоот-2014 хурлын хөтөлбөр

Хүрэлтогоот-2014 эрдэм шинжилгээний бага хурлын Газарзүй, Геологийн салбар хуралдаанд оролцогчид Геоэкологийн хүрээлэнгийн 212 тоот өрөөнд ирж, Г.Батсайханаас хөтөлбөрөө авна уу. Авч амжаагүй нь Хүрэлтогоот дээр хийх бүртгэлийн үеэр авна уу.

Хөтөлбөрийг дараах урилгаас харна уу.




дэлгэрүүлж унших...

Sunday, October 5, 2014

Хүрэлтогоот-2014 хуралд илтгэл/өгүүлэл өгөх сүүлийн хугацаа

Хүрэлтогоот-2014 хуралд илтгэл/өгүүлэл өгөх сүүлийн хугацаа 10-р сарын 6-ний оройн 17:00 цаг. 

дэлгэрүүлж унших...

Sunday, September 21, 2014

Хүрэлтогоот 2014 эрдэм шинжилгээний бага хурлын тухай

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион байгуулдаг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын нэрэмжит Залуу Эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний “Хүрэлтогоот 2014” бага хурлыг 2014 оны 10 дугаар сард зохион байгуулах гэж байна. 

Энэ удаагийн Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтэн судлаачдын хурал 2014 оны 10 дугаар сарын 18-нд Хүрэлтогоот цогцолборт болох ба тус салбарын хамрах байгууллага тус бүрээс 2-3 илтгэл шалгаруулан оролцуулах юм. 
Энэхүү хуралд ирүүлсэн бүтээлүүдийг бүгдийг  “Хүрэлтогоот 2014”  залуу эрдэмтдийн бүтээлийн эмхэтгэлд хэвлэх ба тус бага хуралд шалгаран эхний байрт орсон 35 хүртэлх насны 2 залуу судлаачид БСШУ-ны сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн грантыг олгоно. 

Хуралд оролцох судлаачдын нэрсийг 2014.09.30-ны дотор, материалыг 2014.10.06-ны дотор зохион байгуулах комисст хаягаар, форматын дагуу ирүүлнэ үү. Форматыг жич зарлана.
Материал ирүүлэх хаяг: saulyegul_avlyush@yahoo.com, утас: 99871293
Энэ удаагийн хуралд оролцох хүмүүсээс бүртгэлийн хураамж авахгүй болсоныг мэдэгдье. 

Илтгэл тавихгүй ч өгүүлэлээ эмхэтгэлд хэвлүүлэх боломжтой.

дэлгэрүүлж унших...

Friday, September 19, 2014

"Хүрэлтогоот-2014" эрдэм шинжилгээний бага хурал удахгүй болох гэж байна

         


“Хүрэлтогоот 2014” эрдэм шинжилгээний бага хурал

Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Монголын залуу Эрдэмтдийн Холбоо,   Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын Үндэсний томоохон их сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал "Хүрэлтогоот 2014"  дараах чиглэл, хуваарийн дагуу явагдана.

·         Нийгэм-Хүмүүнлэг -2014 оны 10 сарын 17
·         Геологи, газар зүй - 2014 оны 10 сарын 18
·         Техник технологи- 2014 оны 10 сарын 24
·         Байгалийн ухаан-2014 оны 10 сарын 25
·         Биологи, Хөдөө аж ахуй-2014 оны 10 сарын 31
·         Анагаах ухаан-2014 оны 11 сарын 1 - нд тус тус болно.

Бага хуралд оролцож бүтээлээ нийтлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх залуу эрдэмтэн, судлаачид, судалгаа, бүтээлээ ирүүлнэ үү.
Тус бага хурал нь салбар бүрээс эхний 2 байрыг шалгаруулж, нийт 12 залуу судлаачдад Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн тэтгэлэгийг олгоно.

Зохион байгуулагч:
Боловсрол Шинжлэх Ухааны Яам
Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо
Шинжлэх Ухаан Технологийн Сан
Шинжлэх Ухааны Академи


Хуралтай холбоотой асуудлаар доорх хаягаар хандана уу.

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо
МУБИС-ийн Багшийн Сургуулийн байр.
Өргөтгөлийн 3-н давхарт 310 тоот.
Вэб хаяг: www.mysa.mn
Утас : 94995420



дэлгэрүүлж унших...

Wednesday, October 9, 2013

Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын “Хүрэлтогоот 2013” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө


Залуу эрдэмтэн, судлаачдийн эрдмийн бүтээлийг олны хүртээл болгох үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилгоор БШУЯ, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухааны Академи, Шинжлэх ухаан, технологийн сан хамтран “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр 6 салбарт зохион байгуулдаг.
Энэ жилийн Газарзүй, Геологийн салбарын “Хүрэлтогоот 2013” эрдэм шинжилгээний бага хурал уламжлал ёсоор Хүрэлтогоотын одон орныг судлах төвд 2013 оны 10-р сарын 05-нд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус хуралд Газарзүйн хүрээлэн, Үндэсний хөгжлийн хүрээлэн, Геологи, эрдэс баялгийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, Ус цаг уур, орчны хүрээлэн, Гамшиг судлалын хүрээлэн, Монголын эмнэлгийн газарзүйн холбооны залуу эрдэмтэн, судлаачид болон МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, Отгонтэнгэр зэрэг манай улсын шилдэг их сургуулийн багш нар оролцлоо. Шүүгчээр Геоэкологийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Даш, Газарзүй, геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооны тэргүүн, доктор Б.Баттогтох, ШУТИС-ийн профессор, доктор О.Мөнхцэцэг, МУИС-ийн багш, доктор Д.Даваадорж, ХААИС-ийн багш, доктор С.Сайнбаяр нар оролцсон.
Газарзүй, Геологийн салбарын “Хүрэлтогоот 2013” эрдэм шинжилгээний бага хурлаар байгууллагуудаас шалгарч ирүүлсэн шилдэг 15 илтгэлийг хэлэлцүүлсэн. Газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан П.Оюунбатын “Улаанбаатар хотын элэгдэл эвдрэлд өртсөн хөрсийг нөхөн сэргээх арга зүй”, Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Эрдэнэцэцэг, Ч.Жавзан нарын “Хараа голын адаг хэсгийн усны чанар, хагшаасны бичил элементийн судалгаа” сэдэвт илтгэлүүд шалгарч БШУ-ны Сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн грантыг авах эрхтэй боллоо.  
Монголын газар зохион байгуулагчдын холбооны нэрэмжит тусгай шагналаар Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Хишигсүрэнгийн “Монгол орны цөлжилтөд өртсөн газар нутгийн бэлчээрийн газар ашиглалтыг зохистой төлөвлөх нь”, www.emegteichuud.mn  сайтын нэрэмжит тусгай шагналаар Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Эрдэнэжаргалын “Өмнөт Алтайн метаморф бүслүүрийн талстлаг бүрдлүүдийн геологийн тогтоц” сэдэвт илтгэлүүд шалгарлаа.
Хуралд оролцсон нийт эрдэмтэн, судлаачид, зочид төлөөлөгчдөд Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооны өмнөөс талархал илэрхийлж эрдэм шинжилгээний их үйлсэд тань өндөр амжилт хүсье.









дэлгэрүүлж унших...

Monday, September 9, 2013

МЗЭХ-ноос нийт гишүүдээ зориулан уламжлал болгон зохион байгуулдаг явган аялалдаа урьж байна

Монголын залуу эрдэмтдийн холбооноос Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаатай хамтран зохион байгуулж буй МЗЭХ-ны явган аялалд Та бүхнийг урьж байна.

Аялалын хөтөлбөр:    2013 оны 9-р сарын 14-ний Бямба гариг

09:00 цагт МЗЭХ-ноос /МУБИС-ийн Багшийн сургууль, Улаанбаатар рестораны өөдөөс харсан/ 2 автобус Горхи-Тэрэлжийн чиглэлд хөдөлнө.
10:30 – 11:00 Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын мэдээллийн гэрт зочилно.
11:00 – 11:30 100 ламын агуйг үзнэ.
11:30 – 13:00 Мэлхий хад-Аръяабалын сүм чиглэлд явган аялал хийнэ.
13:00 – 14:00 Хээрийн цай, үдийн хоол /аялагч үдийн хоолоо авчирна/.
14:00 – 16:00 Аръяабалын сүмтэй танилцана. Хөгжөөнт тэмцээн зохионо.
16:00 – 17:00 Аръяабалын сүмээс Мэлхий хад руу буцна.
17:00 – 19:00 Улаанбаатар хотод ирнэ.

Жич: Салбар холбоо бүр 15 хүн нийт 100 хүн аялуулна. Аялагчид өдрийн хоолоо авчирна. Унаа болон бусад зардалд 1 хүний 10000 төгрөг.

МЗЭХ-ны гишүүд, дэмжигчид Та бүхнийг явган аялалдаа өргөнөөр оролцож нэг өдрийг цэвэр агаарт идэвхтэй амарч, дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.
 

Зохион байгуулагч: МЗЭХ, Газарзүй, геологийн салбарын
 залуу эрдэмтдийн холбоо

Эрдэнэбаяр 88204418, Билэг-Өрнөх 99063897


дэлгэрүүлж унших...

Зарлал



дэлгэрүүлж унших...

Friday, October 19, 2012

Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын “Хүрэлтогоот 2012” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө


Залуу эрдэмтэн, судлаачдийн эрдмийн бүтээлийг олны хүртээл болгох үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилгоор БШУЯ, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухааны Академи, Шинжлэх ухаан технологийн сан хамтран “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурал нь 1) Техник технологи, 2) Байгалийн ухаан, 3) Газарзүй, геологи, 4) Биологи хөдөө аж ахуй, 5) Нийгмийн ухаан, 6) Анагаах ухаан гэсэн 6 салбарт зохион байгуулагддаг. Хурлаас шалгарсан шилдэг бүтээлүүдэд БШУ-ны сайдын нэрэмжит грант болон бусад шагналыг олгодог. БШУ-ны сайдын нэрэмжит грантыг шилдэг залуу эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлыг дэмжих зорилгоор олгодог. Өмнөх жилүүдэд 10 судлаачид тус грантыг олгодог байсныг энэ жилээс Монголын залуу эрдэмтдийн холбооны хүсэлтээр 6 салбарын 12 шилдэг судлаачид олгохоор болсон. Грантын хэмжээ өмнөх жилүүдэд 2 сая төгрөг байсныг энэ жилээс 4 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.

дэлгэрүүлж унших...

Wednesday, September 5, 2012

Хурлын зар

 Монголын залуу эрдэмтэн судлаачдын
“Хүрэл Тогоот 2012”  эрдэм шинжилгээний
бага хурлын зар


Шинжлэх ухаан, технологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын бүтээлийг үнэлэх, судалгааны үр дүнг нь олны хүртээл болгох, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн ач хобогдол бүхий судалгааг нь дэмжих зорилгоор БШУЯ, МЗЭХ, ШУА, ШУТС хамтран уламжлал болгон зохион байгуулдаг Газарзүй, геологийн салбарын "Хүрэлтогоот 2012" эрдэм шинжилгээний бага хурал 2012 оны 10 сарын 13 нд Хүрэлтогоот дахь Одон орон судлалын төвд зохион байгуулагдана. Хуралд илтгэл хэлэлцүүлэн оролцох залуу эрдэмтэн судлаачдаас шилдэг нэг залуу судлаачийн бүтээлийг шалгаруулж БШУ-ны сайдын нэрэмжит  ГРАНТ-ыг олгоно. Бүх оролцогчдын бүтээлийг (илтгэл) хурлын эмхэтгэлд хэвлүүлэнэ. Хурлын байр, хоол, унаа, хэвлэлийн зардлын 70 хувийг зохион байгуулах комиссоос гаргах бөгөөд нийт зардлын 30 хувь буюу 15 мянган төгрөгийг оролцогч хувиасаа гаргана.
"Хүрэлтогоот 2012" эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцэгдэх илтгэлүүдийг 2012 оны 10-р сарын 4-нийг дуустал хүлээн авах тул залуу судлаачид өөрсдийн бүтээлийг дараах форматын дагуу бэлдэж зохион байгуулах комисст электрон хэлбэрээр ирүүлнэ үү.  

Э-майл хаяг: welcome_erka@yahoo.com, Утас: 88204418


Газарзүй, геологийн салбарын
залуу эрдэмтдийн холбоо 

дэлгэрүүлж унших...

Monday, September 3, 2012

Хурал зохион байгуулах тухай

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД БОЛОН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ,
СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН, ТӨВ, КОРПОРАЦИУДЫН
ЗАХИРГААНД

Хурал зохион байгуулах тухай
 
БШУЯ, ШУА, ШУТС, Технологи Инкубаторын Төв, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Геологи-Газарзүйн Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо хамтран жил бүр залуу багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд зохион байгуулдаг “Хүрэл Тогоот - 2012” эрдэм шинжилгээний бага хурал 2012 оны 10-р сарын 13-ны өдөр (Бямба гаригт) ШУА-ийн ООГСТ-ийн харъяа одон орон судлах Оргил төвийн хурлын зааланд болох тул өөрийн байгууллагын залуу ажилтнуудыг өргөнөөр оролцуулна уу.

дэлгэрүүлж унших...

ЗАЛУУ ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН “ХҮРЭЛ ТОГООТ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ЭМХЭТГЭЛД НИЙТЛҮҮЛЭХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАР


ЗАЛУУ ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН “ХҮРЭЛ ТОГООТ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ЭМХЭТГЭЛД НИЙТЛҮҮЛЭХ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАР


Нэг. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд тавигдах шаардлага

1.      Эрдэм шинжилгээний өгүүлэл (ЭШӨ)нь дараах хэсгүүдтэй байна.
а.   Өгүүллийн нэр
б.   Зохиогчийн овог нэр, хаяг
в.   Өгүүллийн хураангуй (англи болон монгол 2 хувилбараар)
г.   Түлхүүр үг
д.   Өгүүллийн оршил
е.   Судалгааны материал арга зүй
ж.  Үр дүн ба хэлэлцүүлэг
з.   Дүгнэлт
и.   Ашигласан номны жагсаалт (Ишлэл татсан ном, зохиолын нэрс)
й.   Зохиогчийн тухай

дэлгэрүүлж унших...

Tuesday, May 1, 2012

ЗАРЛАЛ

“СУДАЛГААНААС ХӨГЖИЛ РҮҮ” СЭДЭВТ МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-д оролцох хүсэлтэй тус салбарын эрдэмтэн судлаачид өгүүлэл, илтгэлээ 5 сарын 9-ний дотор Л.Эрдэнэбаярт өгнө үү. /утас 88204418, Э-майл welcome_erka@yahoo.com/ Судалгааны ажлаа өөрийн байгууллагын эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн /протокол/ эсвэл байгууллагын тодорхойлолт авсан байх хэрэгтэйг анхаарна уу. Хурлын зарыг байгууллагуудаар албан ёсоор тарааж байгаа болно.

дэлгэрүүлж унших...