Thursday, July 15, 2010

ЗАЛУУ ДОКТОРЫН ГРАНТЫН УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Уралдаант шалгаруулалтын болзол:

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн сангаас залуу докторуудын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайдын нэрэмжит залуу докторын грант шалгаруулах уралдаанд төслийн санал ирүүлэхийг урьж байна. Төслийн санхүүжилт 10 сая төгрөг байх, грант төслийг 2 жилд багтаан хэрэгжүүлэх, санхүүжилтийг жил бүр тэнцүү хувааж олгох, төсөлд оролцогчийн ажлын хөлс нь төслийн нийт санхүүжилтийн 10 хувиас хэтрэхгүй байх зэрэг болзолыг хангах шаардлагатай болно. Энэхүү грантыг 2010 онд 5 хүртэлх залуу докторуудад олгоно. 

Грантад нэр дэвшигч: 
Уралдаант шалгаруулалтанд оролцогч нь шинэ болон шинэлэг бараа бүтээгдэхүүн, техник технологи бий болгоход чиглэгдсэн судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх 45 хүртэлх насны доктор байна.

Шалгаруулалтанд ирүүлэх төсөл: 
Монгол улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болох оюуны багтаамж бүхий шинэ бараа бүтээгдэхүүн, техник технологи бий болгоход чиглэгдсэн байна.
Грант төсөл нь “Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам”-ыг баримтлан бичигдэнэ. 

Төсөл ирүүлэх хугацаа, хаяг:
Төслийн материалыг 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл Шинжлэх ухаан, технологийн сангийн 319 тоот өрөөнд хүлээж авна.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Мэдээлэлийн технологийн үндэсний парк, 319 тоот, Утас: 314556, 91915303


2010. 07.16

дэлгэрүүлж унших...

Tuesday, July 13, 2010

How to write an essay

Эссе хэрхэн бичих вэ?


Гадаадын ялангуяа Америкийн их, дээд сургуулийн өргөдлийн маягтыг бүрдүүлэхэд эссе буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгүй гардаг. Эссе буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын гишүүдэд танилцуулах чухал боломж олгож буй хэрэг юм.Их дээд сургуульд өргөдөл гаргагчид ихэнхдээ зохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн үг хэллэгтэй, өөрийн зорилгоо зөв тодорхойлсон байх ёстой гэж боддог. Энэ нь магистр болон түүнээс дээш шатанд суралцагсдын хувьд анхаарах ёстой асуудал боловч баклаврын шатанд суралцагсдын хувьд зохион бичлэгтээ өөрийгөө хувь хүний талаас нь илүү танилцуулж бичих хэрэгтэй байдаг. Жишээлбэл: таны амьдрал эсвэл таны үзэл бодолд хамгийн их нөлөө үзүүлсэн хүний тухай, эсвэл чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлдэг тухай бичвэл зүгээр. Учир нь: Америкийн их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын комиссын гишүүд зөвхөн хичээлийн дүн, шалгалтын оноо харахаас гадна, өргөдөл өгөгчийг хувь хүн талаас нь мэдэхийг хүсдэг. Мөн өөрийн хүрсэн амжилт, бүтээсэн зүйлийн тухай, жишээлбэл оролцож байсан уралдаан, олимпиад, эзэлсэн байр, шагналын тухай эсвэл сайн дурын ажил хийж байсан зэргээ дурдах нь зүйтэй. Харин өөрийгөө хэт төвийлгөн магтах эсвэл нэмж зохиож бичих нь зохимжгүй.

Та эссегээ яаж бичих вэ?

1-р алхам: Бичихээсээ өмнө
Эхлээд юу бичихээ сайтар бод. Ингэхдээ бүтэц, зохион байгуулалт, дэс дараалал зэргийг үл хайхран бодол санаандаа байгаа бүхнээ цаасан дээр буулга.
Бичсэн зүйлээ утга санаагаар нь хооронд нь холбож үз.
Дэс дараалал, логикийг анхаар.
Одоо бичсэн зүйлийнхээ утга санааг анхааран тухайн эх болгон дээр нарийвчлан ажилла.
Бүгдийг дахин эхнээс бич.

2-р алхам: Эхний хэсэг
Энэ хэсэгт та эссе буюу зохион бичлэгийнхээ товч утга, ерөнхий төлөвлөгөөг тусгаарай. Эхний хэсэгт эссений товч агуулгыг тусгаж өгвөл уншигчдад ерөнхий утга санааг түргэн ойлгож, үргэлжлүүлэн уншихад хялбар болдог. Тийм учраас та эхний хэсгээ аль болох сонирхолтой, анхаарал татахуйц болгохыг хичээгээрэй.

3-р алхам: Их бие
Их биеийн хэсэг бүр нь өөрийн агуулгыг хадгалсан өгүүлбэрээр эхэлдэг бөгөөд энэ өгүүлбэр нь ямагт шинэ санаа агуулсан байх ёстой. Дараа нь энэхүү өгүүлбэрийн утга санааг тодруулсан янз бүрийн жишээ, тайлбар, тоо баримтыг нэмж оруулна.

4-р алхам: Дүгнэлт
Зохион бичлэгийнхээ энэ хэсэгт дээрхи бичсэн зүйлийнхээ талаар дүгнэлт гарган бичих хэрэгтэй.

5-р алхам: Засвар хийх
Та зохион бичлэгээ бичиж дуусгаад чангаар өөрөө өөртөө уншаад үз. Хэрэв та зохиогч биш, харин уншигчийн байрнаас хандвал өөрийн алдаагаа илүү амархан олох болно.

Сайн эссе ямар байх вэ?
* Хялбархан уншигдаж, амархан ойлгогддог зохион бичлэгийг сайн эссе гэж дүгнэдэг. Таны зохион бичлэгийн гол санаа тод гарсан байх ёстой.
* Эссе нь зохиогчоо хувь хүний талаас нь харуулж чадсан байх.
* Эхлэл ба төгсгөл нь ойлгомжтой бөгөөд утаа санаа нь логик холбоотой байх.

Эссе бичихэд анхаарах зүйлүүд
Хэдийгээр зохион бичлэг тань төгс болж чадаагүй ч гэсэн, дараах түгээмэл тохиолддог дутагдлуудыг гаргахгүй байхыг анхаараарай:
* Хэтэрхий том эсвэл эртний үг бүү хэрэглэ. Зарим хүмүүс зохион бичлэгээ ухаантай, гоё харагдуулах зорилгоор хэт том үг хэрэглэдэг. Гэвч эдгээр үгнүүд нь зохион бичлэгийн зөвхөн хоосон чимэг болж, хувь хүний үзэл бодлыг бүрэн илэрхийлж чаддаггүй.
* Дүрмийн алдаа, хэтэрхий мэргэжлийн үг хэллэг буюу сэдэвтэй байх.
* Зохион бичлэгийн зорилго нь утга санаанаасаа зөрсөн, авцалдаагүй байх.
* Ядуу хэллэгтэй байх.
* Тэмдэг нэр болон өөр туслах үг аль болох цөөн ашиглаарай.
* Өргөдлийн маягтанд өгсөн мэдээллээ эссендээ дахин битгий давтаарай.
* Зохион бичлэг нь нэгэн хэмтэй байх ёстой.
Өөрийнхөө сайн мэддэг, сонирхдог зүйлийн талаар бичих, харин сэдвээ сайн бодох хэрэгтэй.
* Эссе хэтэрхий урт байх хэрэггүй.
* Гол сэдвээсээ хазайх ёсгүй.


дэлгэрүүлж унших...

An article about Mongolian Paleontologist published on National Geographic Channel's website

“Scientists come from around the world to explore Mongolia’s dinosaur fossils. I want to inspire a new generation of our own paleontologists to make these discoveries.”



Few places on Earth can tell us more about dinosaurs than Mongolia. There, the Gobi desert blankets a rich treasure trove of uniquely well preserved fossil skeletons. Yet today, the Mongolian paleontologists capable of exploring these wonders may suffer an extinction of their own: they’ve reached retirement age with no new generation trained to follow in their footsteps. One rare exception, Bolortsetseg Minjin, makes attracting other young Mongolians to her field a priority. As a specialist in vertebrate fossils from 145 million to 65 million years ago, she’s made numerous expeditions throughout the Gobi. Along the way she has discovered several rich exposures of fossils in the Gobi and has amassed an important collection of dinosaurs and mammals for her native country. Now, the discoveries she covets the most are new students who will keep Mongolian paleontology alive.

“When my generation was growing up,” she explains, “a wall existed between science and the public. Very few of us were exposed to any information about dinosaurs; sadly that’s still true today.” Because Bolortsetseg’s father is a paleontologist, she gained early insight into the field, ultimately embracing it herself.

Bolortsetseg views Mongolia’s dearth of future experts as a special tragedy considering the extraordinary significance of the fossil record there. The area yields an impressive diversity of species. Even more important, skeletons unearthed in Mongolia are often completely intact and unusually well preserved. “In other parts of the world,” she notes, “you discover isolated bones that have been scattered—carried off by animals, damaged by exposure to harsh weather, swept away in rivers. Here in the Gobi, many dinosaurs must have died instantly, in a very unique way.”

Scientists speculate that at the dinosaur’s zenith, parts of Mongolia’s landscape were marked by enormous sand dunes. Dinosaurs probably took advantage of oases nestled between the dunes. A torrential rain of monsoon proportions may have sent the towering dunes tumbling, burying the dinosaurs immediately and completely, for tens of millions of years. Now, as then, the Gobi remains isolated, landlocked, arid, and sparsely populated—a perfect recipe for preservation.

Bolortsetseg describes, “When you explore a site, with the light at just the right angle, and spot a fragment of bone extending up through the sand, it’s very, very exciting. We’ve pulled out fossils weighing two tons; the discoveries can be truly amazing.”

Today Bolortsetseg hopes to inspire that same sense of wonder in local children through outreach programs with schools, museums, and the nation’s educational TV channel. She also established the Institute for the Study of Mongolian Dinosaurs. It provides a research facility, expedition vehicles, equipment, technicians, and scholarships for Mongolian students. Some of these students have gone to universities in the West to get a paleontological education that is not yet available in Mongolia. “I hope that by creating this professional environment,” she explains, “we’ll give students a reason to return to work as paleontologists in Mongolia.”

She also taps future human potential with summer workshops bringing children and teachers to the Gobi for three days of nonstop dinosaur exploration. Launched with help from the U.S. Museum of the Rockies, the hands-on program takes children up the dinosaur learning curve, sends them on field excursions to collect samples, and offers access to lab facilities, tools, and methods.

“When kids arrive, many aren’t even sure dinosaurs ever really existed, or they think they were fire-breathing monsters. There isn’t a single children’s book about dinosaurs in their language. So they’re thrilled and excited to have this chance. After all, kids are natural scientists. If we reach just one child who goes on to become part of a new generation of paleontologists it will be worth it.”

Bolortsetseg hopes efforts like this will also reduce the indiscriminate looting of fossils throughout the area. “We want kids and other locals to understand the incredible scientific value of treasures they find right in their own backyard.”

“To much of the outside world, it’s dinosaurs that put Mongolia on the map,” she notes. “Yet most people who live here neither understand nor appreciate this national treasure.” Bolortsetseg hopes to transform awareness by one day creating a Mongolian paleontology museum. Designs have been submitted and funding efforts are under way. “When I was in New York completing my Ph.D., the Museum of Natural History was such an inspiration. I want that for Mongolia.”

“Now more than ever,” Bolortsetseg believes, “we can learn much from the example of dinosaurs and how events can change the entire natural world. It should make us think seriously about what we can do to protect our environment, lessen our impact, and prevent new extinctions from occurring today.”

Meanwhile, she works to connect children with the creatures that roamed their neighborhood millions of years ago. “Shouldn’t the people who were born in this place help discover its own amazing past?”


дэлгэрүүлж унших...

Tuesday, July 6, 2010

“ARC” АЗИЙН СУДАЛГААНЫ ТӨВ СУДАЛГААНЫ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛНА

Солонгосын Ахисан түвшний судалгааг дэмжих сангийн дэмжлэгээр байгуулагдсан “ARC” Азийн судалгааны төв нь 2011-2012 онд нийгэм, хүмүүнлэгийн ухаан, байгалийн ухаан, дэвшилтэт технологийн чиглэлээр
·  Эрдэм шинжилгээний хамтарсан төсөл,
· Залуу судлаачийн докторын дараах судалгааны төсөл шалгаруулж санхүүжүүлнэ. 
1.Хамтарсан төсөл. ARC нь Монгол Улсын аль нэг их сургууль, шинжлэх ухааны байгууллагад ажилладаг багш, эрдэм шинжилгээний ажилтан нарын бүрэлдэхүүнтэй багаар гүйцэтгэх судалгааны ажил.




2.Докторын дараах судалгааны тэтгэлэг. Монгол Улсын аль нэг их сургууль, шинжлэх ухааны байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байгаа 40 хүртэлх насны залуу эрдэмтний бие даан гүйцэтгэх судалгаа, боловсруулалтын ажил. 

Хамтарсан болон залуу судлаачийн төслийн үргэлжлэх хугацаа нэг жилээс хэтрэхгүй байна /2011-04-01-ээс 2012-03-31/. Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2011 оны 1-р сарын 31, 18 цаг, МУИС-ийн 1-р байр, №210.


Төслийн гол шалгуур үзүүлэлт
· Шинжлэх ухааны ахисан түвшний (гүнзгийрүүлсэн) судалгаа, боловсруулалт байх,
· Төслийн үр дүнг олон улсын мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлэх (Англи хэлээр) боломжтой байх,
· Төслийн үр дүнд шинэ патент гарах боломжтой байх

Төслийн бусад шалгуур үзүүлэлтүүд
· Төсөл Солонгосын ахисан түвшний судалгааг дэмжих сан /(KFAS), АRC-ийн тэргүүлэх чиглэл, дүрэм, журамд нийцэж байх,
· Төслийн удирдагч нь эрдмийн зэрэгтэй, судалгааны ажлын туршлагатай байх,
· Хамтарсан төсөлд докторант, магистрантыг оролцуулах,
· Төслийг урьд өмнө хэрэгжүүлж байсан, одоо хэрэгжүүлж байгаа, бусад байгууллагаас санхүүжиж байгаа эсэх,
· Төслийн урьдчилсан төсөв, түүнийг ARC –аас санхүүжүүлэх бодит боломж,
· Төслийн төсөв, төслийн ажлаас хүлээгдэж байгаа үр дүнтэй нийцэж байх.

Төслийн мэдүүлэг

Төслийн мэдүүлэг дараахь хэсгээс бүрдэнэ: 
· Төслийн хамаарах чиглэл 
· Төслийн нэр
· Хугацаа
· Төслийн үндсэн хэсэг
o Төслийн үндэслэл
o Төслийн зорилго, зорилт
o Судлагдсан байдал
o Судалгааны арга зүй
o Хүлээгдэж байгаа үр дүн, (шинэ технологи, шинэ бүтээгдэхүүний загвар, патент, оновчтой санал, стандарт, ургамал, амьтны шинэ сорт гэх мэт), үр дүнг хаана шилжүүлэх, нэвтрүүлэх,
o Үр дүнгийн баталгаа (эрдэм шинжилгээний өгүүлэл, патент),
o Хүний нөөц
o Ажил гүйцэтгэх календарчилсан төлөвлөгөө
o Төсөв
o Төслийн удирдагч, гүйцэтгэгчдийн CV, электрон хаяг, регистрын дугаар


Төслийн төсөв

Төслийн төсөвт дараахь зардлуудыг тусгаж болно:

· Багаж төхөөрөмж (хэмжих багаж, түүнийг иж бүрэн болгох тодорхой хэсэг) 
· Мэргэжлийн ном, сэтгүүл, программ,
· Дээж материал, урвалж,
· Лабораторийн шинжилгээ хийлгэх, 
· Дотоодын томилолт,
· Төслийн үр дүн түгээх, хэвлэн нийтлэх ажил
· Тэтгэлэг, урамшуулал (магистр, докторантын сургалтын төлбөр)

Жич: Төслийн санхүүжилтээр удирдагч болон гүйцэтгэгч нарт цалин олгохгүй.

Утас: 324385

дэлгэрүүлж унших...

Шинжлэх Ухааны салбарын дүрэм журмууд


+ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫГ БАЙГУУЛАХ, УЛСЫН БҮРТГЭЛД 
БҮРТГЭХ ЖУРАМ   Сайдын тушаал (№205) (1998-09-05)
+ТЕХНОЛОГИЙН ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ НИЙТЛЭГ ЖУРАМ   Сайдын тушаал (№271) (1998-12-10)
+ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙГ 2007-2020 ОНД ХӨГЖҮҮЛЭХ 
МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТУХАЙ   ЗГ - ын тогтоол (№2) (2007-01-03)
+ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ   ЗГ - ын тогтоол (№146) (2007-06-20)
+ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ   ЗГ - ын тогтоол (№146) (2007-06-20)
+ЖУРАМ БАТЛАХ, ШАГНАЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ   ЗГ - ын тогтоол (№147) (2007-06-20)
+ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН 
ЧАДАВХИ,ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТҮВШИНГ ҮНЭЛЭХ ТЭДГЭЭРИЙГ ЗЭРЭГЛЭХ
ЗААВРЫГ БАТЛАХ ТУХАЙ   Сайдын тушаал (№94) (1998-04-17)
+ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙГ БҮРТГЭХ ЗААВАР   Сайдын тушаал (1999-03-15)
+ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ   Сайдын тушаал (№135) (2000-05-25)
+ШИНЖЛЭХ УХААНЫ ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ   Сайдын тушаал (№172) (2006-05-11)
+ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ЗЭРЭГ ДЭВИЙН ШАЛГУУР
ҮЗҮҮЛЭЛТИЙГ БАТЛАХ ТУХАЙ   Сайдын тушаал (№201) (2007-06-11)
+ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫГ АТТЕСТАТЧИЛАХ ЖУРАМ   Сайдын тушаал (№211) (2007-06-18)
+НИЙТЛЭГ ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ   Сайдын тушаал (№276) (2007-07-26)
+ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ
ХАМГААЛУУЛАХ, ОЛГОХ ЖУРАМ   Сайдын тушаал (№365) (2007-10-10)
+ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ   Сайдын тушаал (№418) (2007-11-08)
+ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ЕРӨНХИЙ ДҮРЭМ   Сайдын тушаал (№454) (2007-12-03)
+ҮНЭЛГЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ   Сайдын тушаал (№463) (2007-12-04)
+ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ   Сайдын тушаал (№12) (2008-01-12)
+ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ   Сайдын тушаал (№13) (2008-01-11)
+ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ   Хууль (№) (2006-12-28)

дэлгэрүүлж унших...

Шинжлэх ухааны мэдээллийн сан шинээр нээгдсэн байна


Шинжлэх ухаан, технологийн сангаас Монголын эрдэмтэн, судлаачдын хийж бүтээсэн бүтээл туурвил, эрдэм шинжилгээний ажлын тайлан, оновчтой санал зэргийг олон нийтэд сурталчлах,  сонирхож буй байгууллага, хувь  хүмүүст хүргэх зорилготой мэдээллийн танхим шинээр нээлээ.





Тус танхимд:
· 1975 оноос хойш Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн эрдэм шинжилгээний тайлан
· Доктор хамгаалсан /Ph.D болон Sc/ 2400 гаруй эрдэмтдийн диссертаци, автореферат
· 3800 гаруй эрдэмтний нэгдсэн бүртгэл, мэдээлэл
· Монгол улсад оновчтой саналын гэрчилгээ авсан 18956 бүтээл
· 3000 гаруй ном, сонин, сэтгүүл
· 1972-1987 оны 5 сая гаруй патент
· 400000 гаруй үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн микрофиш, микрофильм хадгалагдаж байгаа бөгөөд мэдээллийн эх сурвалжуудыг ашигланбайгаль,техник,хөдөө аж ахуй, анагаах,нийгэм хүмүүнлэг гэсэн 5 салбараар 4 төрлийн дижитал мэдээллийн санг бүрдүүлэн үйлчилж байна.

Мөн JSTOR, OARE, AGORA, HINARI зэрэг олон улсад нэр хүндтэй онлайн мэдээллийн сангуудаар үйлчлэх эрхийг авсан нь шинжлэх ухааны бүхий л салбарын хамгийн сүүлийн үеийн хэрэгцээт мэдээллийг олж авах томоохон боломжийг олгож байгаа аж.

дэлгэрүүлж унших...

Шинжлэх Ухааны салбарын хуулиуд (татаж авахаар)

+ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ   Хууль (№) (2006-12-28)
+ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ   Хууль (№) (1996-05-23)
+ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТУХАЙ   Хууль (№) (1998-05-07)
+ПАТЕНТИЙН ТУХАЙ ТУХАЙ   Хууль (№) (2006-01-19)
+ЗОХИОГЧИЙН ЭРХ БОЛОН ТҮҮНД ХАМААРАХ ЭРХИЙН ТУХАЙ   Хууль (№) (2006-01-19)

дэлгэрүүлж унших...

www.jstor.org-той заавал танилцаарай


JSTOR was founded in 1995 to build trusted digital archives for scholarship. Today, we work with the scholarly community to preserve their work and the materials they rely upon, and to build a common research platform that promotes the discovery and use of these resources.
With participation and support from the international scholarly community, JSTOR has created a high-quality, interdisciplinary archive of scholarship, is actively preserving over one thousand academic journals in both digital and print formats, and continues to greatly expand access to scholarly works and other materials needed for research and teaching globally. We are investing in new initiatives to increase the productivity of researchers and to facilitate new forms of scholarship.
In 2009, JSTOR merged with and became a service of ITHAKA, a not-for-profit organization helping the academic community use digital technologies to preserve the scholarly record and to advance scholarship and teaching in sustainable ways.
For more information, please see Purpose & History, The Archives, and Programs & Initiatives.

дэлгэрүүлж унших...

Friday, June 18, 2010

Холбооны гишүүнчлэл

Сайн байна уу та бүхэн


Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбооны үйл ажиллагааны хүрээнд: 
  • салбарын гишүүдийг цахим үнэмлэхжүүлэх
  • бүх гишүүдийн мэдээллийг онлайн байдлаар интернэтэд байршуулах, 
  • залуу судлаачдын зорилго, туршлага, судалгааны чиглэл бүхий мэдээллийг судлан үзэж төслийн баг бүрдүүлэх 
зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд залуу эрдэмтэн, судлаач та бүхний бүртгэл, анкет, CV хэрэгтэй байна. Иймээс Газарзүй, Геологи, Геоэкологи, Ус цаг уур, Палеонтлоги, Газрын харилцаа, Экологийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийдэг 40 хүртэлх насны хэн бүхнийг холбооны гишүүнчлэлд урьж байна. Үүний тулд дараах файлуудыг татаж аван бөглөж 7 сарын 7-ноос өмнө m_bayarmaa@yahoo.com хаягруу явуулна уу.

Жич: заавал зурагаа оруулаарай, үнэмлэх хийхэд хэрэгтэй.


АНКЕТНИЙ ЗАГВАР ТАТАЖ АВАХ
CV-НИЙ ЗАГВАР ТАТАЖ АВАХ
дэлгэрүүлж унших...

Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэх боломж

Залуу судлаачдын хувьд гадаадын хянан магадлагаа хийдэг шинжлэх ухааны сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэлээ хэвлүүлнэ гэдэг нэг ёсны өөрийн мэдсэн сурсанаа олон улсын түвшинд үнэлүүлж буй том үнэлэмж юм. Тиймдээ ч Монгол томоохон их сургуулиудын  докторантурын сургалтын хүрээнд гадаадын сэтгүүлд өгүүлэлээ хэвлүүлэх шаардлага тавьдаг билээ. 

Иймээс залуу судлаач та бүхнийг эрдэм шинжилгээний бичиглэл, гадаад хэлний түвшинд хэрэг болохуйц 2 эрдэм шинжилгээний сэтгүүлийг энэ удаад танилцуулхаар шийдлээ.

E-posters (ISSN 1754-1417) Энэхүү сайтад байгалийн ухааны эрдэмтэн судлаачид өөрсдийн бүтээлээ постер хэлбэрээр байршуулах боломжтой. Мэдээж эрдэм шинжилгээний бичиглэл болон тухайн сайтын зүгээс тавьсан шаардлагыг хангасан байх ёстой. Өмнө энэ сайтад МУИС-ийн багш О.Алтансүхийн постер хэвлэгдэж байсан.

Nature and Science (ISSN: 1545-0740) Энэ сайт нь байгалийн ухааны чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг эрдэмтэн судлаачдын өгүүлэлийг хэвлэдэг олон улсын онлайн эрдэм шинжилгээний сэтгүүл юм. Сэтгүүлд өгүүлэлээ хэвлүүлэх бол тухайн сайтын зааварчилгаа, удирдамжийн дагуу бичих бөгөөд түргэн шуурхай хариу өгдөгөөрөө тус онлайн сэтгүүл нь давуу талтай юм. Энэ сэтгүүлд Монголоос хэвлүүлсэн бүтээлийг үзэхийг хүсвэл ЭНД ДАРЖ жагсаалтын 13-т байгаа өгүүлэлийг сонирхоно уу.

Дээрх сайтуудад зөвхөн эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх бус дэлхий дахинд бусад судлаачид ямаршуу бүтээл туурвиж, ямар судалгаа хийж байгааг мэдэх боломжтой.

Та бүхний цаашдын эрдмийн ажилд тань амжилт хүсэе.

дэлгэрүүлж унших...

Эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтдийн анхааралд

Монгол улсын шинжлэх ухааны академийн бага чуулганы гишүүн сонгох мэргэжлийн чиглэл, тоог зарлаж байна. 

Жич: Бага чуулганы гишүүнд нэр дэвшсэн эрдэмтний бүтээлийн жагсаалт, анкет, эрдмийн зөвлөлийн шийдвэрийг 2010 оны 6-р сарын 24-ний дотор ШУА-ийн тэргүүлэгчдийн газарт ирүүлнэ. Шинжлэх ухааны академийн бага чуулганы дүрэм (нэмэлт өөрчлөлт орсон 2010) -ийг ШУА-ийн вэб сайт (mas.ac.mn)-аас үзнэ үү. 

Харилцах утас: 261993, 263872
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗАР  

дэлгэрүүлж унших...

"Эко нийслэлийн төлөө залуус" аялал



Өнгөрөгч амралтын өдрүүд буюу 2010 оны 6 сарын 12-13 -ны өдрүүдэд Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо,  Улаанбаатар Хотын Засаг Даргын Тамгын Газрын хамтран зохион байгуулсан "Эко нийслэлийн төлөө залуус" явган аялал амжилттай явагдаж дууслаа.  Тус аялал нь залуу эрдэмтэн, судлаачдыг нэгтгэх, нийслэлийн удирдлагуудтай залуу судлаачдын үйл ажиллагааг уялдуулах үндсэн зорилгын хүрээнд Манзушир -Богдхан уулын ноён оргил Цэцээ гүн - Өвөр зайсан дахь МУИС-ийн сургалт судалгааны бааз гэсэн маршрутаар аялсан болно. 

Аялалд Газарзүй - Геологийн салбараас  МУИС-ийн ГГФ, ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, Геологи, эрдэс баялгийн хүрээлэн, Палеонтлогийн төвийн 20 орчим залуус идэвхтэй оролцлоо. 


дэлгэрүүлж унших...

Thursday, June 17, 2010

Сайн байцгаана уу

БЛОГИЙН ТУХАЙ

Энэхүү блог нь Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбоонд харъялагдана. Блогийн гол зорилго нь байгаль орчны салбарт ажилладаг, сурдаг, энэхүү салбарт хүсэл зорилгоо нэгтгэсэн залуусыг үзэл бодол, ололт амжилт, мэдээ мэдээлэл, сэтгэгдлээ хуваалцахад чиглэнэ.

ШИНЭЧЛЭХ БОЛСОН ШАЛТГААН
Өмнө блог бичиж байсан хост сайт болох Банжиг.нет нь сүлжээний хувьд тасалдал ихтэй, нэмэлт тоноглол суулгах, хянах зохион байгуулахад хүндрэл бэрхшээлтэй байсан тул блогийг шинэчлэн албан ёсоор блогспот сайт дээр үргэлжлүүлэн хөтлөж явахаар боллоо. Та бүхэн тус блогт нийтлүүлэх мэдээ, мэдээлэлээ gantulga100@yahoo.com хаягруу мэйл бичиж явуулна уу.


Жич: Блогийн өмнөх хувилбар болон түүнд агуулагдаж мэдээлэлүүдтэй ЭНД ДАРЖ танилцана уу

Та бүхнийг хүндэтгэсэн блогийн админ


дэлгэрүүлж унших...