Wednesday, September 14, 2016


Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын Үндэсний томоохон их сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ХҮРЭЛТОГООТ-2016" Газарзүй, Геологийн салбарын бага хуралдаан 10-р сарын 21-ны баасан гаригт Хүрэлтогоотын одон орон судлалын төвд зохион байгуулагдах гэж байна.
Тус хуралд БСШУЯ-ны сайд, ШУА-ийн тэргүүлэгчид, Хүрээлэн, төвийн захирлууд болон Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны удирдлагууд очиж, нээж үг хэлэхээр төлөвлөж байна. Мөн та бүхний сайн мэддэгчлэн хурлын тэргүүн байрны эзэд БСШУЯ-ны сайдын нэрэмжит грантын эзэн болдог билээ. Иймд Монголын Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн судлаачид та бүхнийг уг хуралд идэвхтэй оролцож, бүтээлээ нийтлүүлж, илтгэл хэлэлцүүлэхийг урьж байна. Хуралд оролцох судлаачид бүтээлээ 2016 оны 10-р сарын 07-нд багтаан ирүүлнэ үү.
Бүтээл хүлээн авах хаяг:
khureltogoot.geo@gmail.com
Утас:  88648702 / П.Оюунбат, ГГСЗЭХ-ны Гүйцэтгэх захирал/
Жич: Бүтээлийн формат өнгөрсөн жилийнхтэй ижил бөгөөд энэхүү блогийн 2015.09.7-ний өдрийн мэдээллээс татаж авна уу.

дэлгэрүүлж унших...

Wednesday, May 4, 2016

“УЛААНБААТАР ХОТЫН ЭКОЛОГИЙН АСУУДАЛ, ШИЙДЭЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ”




Монголын залуу эрдэмтдийн холбооны Газарзүй-Геологийн салбар холбооноос зохион байгуулагддаг “МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ” цуврал семинар 2016 оны 05-р сарын 06-нд “УЛААНБААТАР ХОТЫН ЭКОЛОГИЙН АСУУДАЛ, ШИЙДЭЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ” нэртэйгээр зохиогдох тул эрдэм шинжилгээний ажилтнууд, залуу судлаачид, багш, оюутнууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Зохион байгуулагч: Монголын залуу эрдэмтдийн холбооны Газарзүй-Геологийн салбар холбоо, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар.


Хэзээ: 2016 оны 05-р сарын 06, Баасан гарагт
Хаана: Хангарьд  ордон, 14 давхар А заал
Зорилго: Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө боловсруулан батлагдсантай холбоотойгоор хотын экологийн асуудлууд тэдгээрийг шийдвэрлэх боломжийн талаар тухайн чиглэлээр судалгаа хийдэг залуу эрдэмтдийн судалгааны үр дүнг хэлэлцүүлэх, асуудлыг шийдвэрлэх үр ашигтай шинэ санаа эрэлхийлэх.

Хөтөлбөр:    
09:20-09:30 Нээлт. Т.Бат-Эрдэнэ. Нийслэлийн экологи, ногоон хөгжил хариуцсан орлогч дарга.
09:30-09:45 Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө. Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, хэлтсийн дарга. Х.Марат.
09:45-10:00 Улаанбаатар хотын агаарын бохирдол, бууруулах боломж. БОНХАЖЯ ЦУОШГ, байгаль орчин хэмжилзүйн төв лаборатори, ахлах инженер, магистрант, Б.Бархасрагчаа.
10:00-10:15 Туул голын экологийн хүчин зүйлс, шийдвэрлэх арга замууд. Туул голын сав газрын захиргаа, мэдээлэл хяналт, үнэлгээний албаны ахлах мэргэжилтэн, магистр П.Магсаржав.
10:15-10:30 Улаанбаатар хотын хөрсний эвдрэл, бохирдол, бууруулах боломж. ШУА, ГГХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан хөрс судлаач, магистр П.Оюунбат.
10:30-10:50 Цайны завсарлага
10:50-11:05 Хот, суурин газрын цэцэрлэгжүүлэлт (Улаанбаатар хотын жишээн дээр). Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, доктор. С.Одонгэрэл.
11:05-11:20 Хот орчмын ойн доройтол ба түүнээс сэргийлэх аргууд.
ШУА, ГГХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор П.Баттулга.
11:20-11:35 Улаанбаатар хотын хог хаягдал, бууруулах боломж. МУИС, ХШУСургуулийн багш, докторант. Д.Батсүрэн.
11:35-12:20 Хэлэлцүүлэг  (Асуулт, хариулт, санал, зөвлөмж)
12:20-12:30 Хаалт
дэлгэрүүлж унших...