Wednesday, September 14, 2016


Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын Үндэсний томоохон их сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ХҮРЭЛТОГООТ-2016" Газарзүй, Геологийн салбарын бага хуралдаан 10-р сарын 21-ны баасан гаригт Хүрэлтогоотын одон орон судлалын төвд зохион байгуулагдах гэж байна.
Тус хуралд БСШУЯ-ны сайд, ШУА-ийн тэргүүлэгчид, Хүрээлэн, төвийн захирлууд болон Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны удирдлагууд очиж, нээж үг хэлэхээр төлөвлөж байна. Мөн та бүхний сайн мэддэгчлэн хурлын тэргүүн байрны эзэд БСШУЯ-ны сайдын нэрэмжит грантын эзэн болдог билээ. Иймд Монголын Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн судлаачид та бүхнийг уг хуралд идэвхтэй оролцож, бүтээлээ нийтлүүлж, илтгэл хэлэлцүүлэхийг урьж байна. Хуралд оролцох судлаачид бүтээлээ 2016 оны 10-р сарын 07-нд багтаан ирүүлнэ үү.
Бүтээл хүлээн авах хаяг:
khureltogoot.geo@gmail.com
Утас:  88648702 / П.Оюунбат, ГГСЗЭХ-ны Гүйцэтгэх захирал/
Жич: Бүтээлийн формат өнгөрсөн жилийнхтэй ижил бөгөөд энэхүү блогийн 2015.09.7-ний өдрийн мэдээллээс татаж авна уу.

дэлгэрүүлж унших...

Wednesday, May 4, 2016

“УЛААНБААТАР ХОТЫН ЭКОЛОГИЙН АСУУДАЛ, ШИЙДЭЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ”




Монголын залуу эрдэмтдийн холбооны Газарзүй-Геологийн салбар холбооноос зохион байгуулагддаг “МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ” цуврал семинар 2016 оны 05-р сарын 06-нд “УЛААНБААТАР ХОТЫН ЭКОЛОГИЙН АСУУДАЛ, ШИЙДЭЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ” нэртэйгээр зохиогдох тул эрдэм шинжилгээний ажилтнууд, залуу судлаачид, багш, оюутнууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Зохион байгуулагч: Монголын залуу эрдэмтдийн холбооны Газарзүй-Геологийн салбар холбоо, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар.


Хэзээ: 2016 оны 05-р сарын 06, Баасан гарагт
Хаана: Хангарьд  ордон, 14 давхар А заал
Зорилго: Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө боловсруулан батлагдсантай холбоотойгоор хотын экологийн асуудлууд тэдгээрийг шийдвэрлэх боломжийн талаар тухайн чиглэлээр судалгаа хийдэг залуу эрдэмтдийн судалгааны үр дүнг хэлэлцүүлэх, асуудлыг шийдвэрлэх үр ашигтай шинэ санаа эрэлхийлэх.

Хөтөлбөр:    
09:20-09:30 Нээлт. Т.Бат-Эрдэнэ. Нийслэлийн экологи, ногоон хөгжил хариуцсан орлогч дарга.
09:30-09:45 Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө. Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, хэлтсийн дарга. Х.Марат.
09:45-10:00 Улаанбаатар хотын агаарын бохирдол, бууруулах боломж. БОНХАЖЯ ЦУОШГ, байгаль орчин хэмжилзүйн төв лаборатори, ахлах инженер, магистрант, Б.Бархасрагчаа.
10:00-10:15 Туул голын экологийн хүчин зүйлс, шийдвэрлэх арга замууд. Туул голын сав газрын захиргаа, мэдээлэл хяналт, үнэлгээний албаны ахлах мэргэжилтэн, магистр П.Магсаржав.
10:15-10:30 Улаанбаатар хотын хөрсний эвдрэл, бохирдол, бууруулах боломж. ШУА, ГГХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан хөрс судлаач, магистр П.Оюунбат.
10:30-10:50 Цайны завсарлага
10:50-11:05 Хот, суурин газрын цэцэрлэгжүүлэлт (Улаанбаатар хотын жишээн дээр). Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, доктор. С.Одонгэрэл.
11:05-11:20 Хот орчмын ойн доройтол ба түүнээс сэргийлэх аргууд.
ШУА, ГГХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор П.Баттулга.
11:20-11:35 Улаанбаатар хотын хог хаягдал, бууруулах боломж. МУИС, ХШУСургуулийн багш, докторант. Д.Батсүрэн.
11:35-12:20 Хэлэлцүүлэг  (Асуулт, хариулт, санал, зөвлөмж)
12:20-12:30 Хаалт
дэлгэрүүлж унших...

Monday, February 29, 2016

ГГСЗЭХ-ы Удирдах зөвлөл хуралдлаа

ГГСЗЭХ-ы Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 2 сарын 4-д МЗЭХ-ы байранд боллоо. Уг хуралдаанаар үндсэн 3 асуудал хэлэлцэв.
1. 2016 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмж оруулах ажлууд
2. Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооны шинэ тэргүүн сонгох тухай
3. Удирдах зөвлөлийн гишүүдийн нөхөн сонгуульд нэр дэвших хүмүүсийн тухай 

Хуралд удирдах зөвлөлийн гишүүд 66%-ийн ирцтэй оролцов. 2016 онд уламжлал болгон зохион явуулдаг явган аялал, "Мэдлэгээ хуваалцья" семинар, "Хүрэлтогоот" ЭШБХ-аас гадна Issues of Mongolian Geoscience сэтгүүлийн редакцийг байгуулж, анхны онлайн дугаарыг 4 сард гаргахаар болов. 
Мөн  ГГСЗЭХ-ы тэргүүнээр ирсэн гишүүдийн 100 хувийн саналаар нэр дэвшигч ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрхлэгч, доктор А.Дашцэрэнг сонгов. Түүнчлэн  Удирдах зөвлөлийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхдээ МУБИС (Л.Эрдэнэбаяр хариуцаж холбоо барина), Геологи-Палеонтлогийн хүрээлэн (О.Мөнхцэцэг хариуцаж холбоо барина), Ус цаг уур орчны шинжилгээний газар (А.Дашцэрэн хариуцаж холбоо барина) тус бүрээс төлөөлөл оруулахаар болов. Нөхөн сонгуулийг 4 сард зохиох “Мэдлэгээ хуваалцья” семинарын үеэр зохион байгуулахаар болов.
Зураг: ГГСЗЭХ-ы Тэргүүн ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрхлэгч, доктор А.Дашцэрэн болон холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл: О.Мөнхцэцэг, Д.Отгонбат, Г.Гантулга, Т.Билэг-өрнөх, Л.Эрдэнэбаяр нар. 


дэлгэрүүлж унших...