Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбоо
Monday, September 7, 2015
Monday, July 20, 2015
Газарзүй Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооноос зохион байгуулсан “МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ” семинар амжилттай болж өнгөрлөө
Газарзүй Геологийн Салбарын
Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион байгуулсан “МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ” семинар 2015
оны 6 сарын 26-нд Ус
цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Номын санд амжилттай болж өнгөрлөө.
Сонирхолтой илтгэл тавьсан доктор Б.Цацрал (Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн), Д.Майнбаяр (Палеонтлоги, геологийн хүрээлэн) нартаа их баярласнаа илэрхийлэхийн ялдамд цаашдын судалгаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Илтгэгч: Доктор Б.Цацрал (Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн)
Илтгэгч: Д.Майнбаяр (Палеонтлоги, геологийн хүрээлэн)
Судлаачид зуны улирал эхэлж хээрийн ажилдаа гарсан тул оролцох сонирхолтой байсан нилээд хүмүүс оролцож амжсангүй. Дараа дараагийн семинарт илүү олон судлаачид оролцох байх хэмээн найдаж байна. Гишүүдээс ирсэн саналын дагуу дараагийн семинарыг Улаанбаатар хотын экологийн асуудалтай холбоотой сэдвийн дагуу хийхээр төлөвлөж байна.
дэлгэрүүлж унших...
Friday, June 19, 2015
Tuesday, June 2, 2015
Tuesday, May 5, 2015
Thursday, February 26, 2015
Wednesday, December 17, 2014
"Шилдэг 100 залуу эрдэмтэн судлаачдын шинэ жил" баярын цэнгүүн зохион байгуулагдана
Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо нь 2014 оны 12 сарын 18-ны өдөр Кемпински Хаан Палас зочид буудалд“Монголын шилдэг 100 залуу эрдэмтэн судлаачдын шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн байгууллагын шилдэг залуу эрдэмтэн судлаач, зочид төлөөлөгчдийн оролцоотойгоор зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ нь залуу эрдэмтэн, судлаачдын ажлыг дүгнэн, цааш цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь урам нэмэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохиогдож ирсэн билээ. Оролцох хүсэлтэй эрдэмтэд, судлаачид, холбооны үйл ажиллагааг дэмжигчид та бүхэн бидэнтэй холбогдоно уу. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.
дэлгэрүүлж унших...
Sunday, October 19, 2014
"Хүрэлтогоот-2014" хурал амжилттай болж өнгөрлөө
Жил бүр уламжлал болон зохиогддог Хүрэлтогоотийн эрдэм шинжилгээний бага хурлын Газарзүй, Геологийн салбарын хурал 10 сарын 18-нд амжилттай зохиогдлоо. Хуралд нийт 24 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс ХААИС-ийн багш И.Мягмаржавийн "Хустайн хөрс усаар элэгдэх үйл явцын судалгаа, загварчлал" сэдэвт бүтээл тэргүүн байр, ГЭБХ-ийн эрдэм шинжилгээний дэд ажилтан О.Одбаярын "Монгол орны газрын ховор элементийн ордуудын эрдэслэг бүрэлдэхүүний харьцуулсан судалгаа" сэдэвт бүтээл дэд байрт тус тус шалгарч, БШУ-ы сайдын нэрэмжит залуу судлаачдыг дэмжих 4 сая төгрөгийн грантын эзэд болохоор шалгарлаа.
Мөн хурлын үеэр Монголын газар зохион байгуулагчдын холбооноос тусгай байрыг шалгаруулж, МУИС-ын багш Б.Батдэлгэрийг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав.
Энэ жилийн хуралд урд өмнөхөөс олон бүтээл ирүүлж, олон сайн илтгэл хэлэлцүүлж, сонирхохоор ирсэн зочид төлөөлөгчдөөр дүүрэн байсан нь хурлын ач холбогдол, цар хүрээ өргөжин тэлж, манай залуу эрдэмтэн судлаачдын хүсэн хүлээдэг хурал болсныг харуулж байна.
Хуралд оролцсон эрдэмтэн судлаачид, шүүгчид, зочид төлөөлөгч нартаа баярласнаа илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилтийг хүсэн ерөөе.
дэлгэрүүлж унших...
Мөн хурлын үеэр Монголын газар зохион байгуулагчдын холбооноос тусгай байрыг шалгаруулж, МУИС-ын багш Б.Батдэлгэрийг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав.
Энэ жилийн хуралд урд өмнөхөөс олон бүтээл ирүүлж, олон сайн илтгэл хэлэлцүүлж, сонирхохоор ирсэн зочид төлөөлөгчдөөр дүүрэн байсан нь хурлын ач холбогдол, цар хүрээ өргөжин тэлж, манай залуу эрдэмтэн судлаачдын хүсэн хүлээдэг хурал болсныг харуулж байна.
Хуралд оролцсон эрдэмтэн судлаачид, шүүгчид, зочид төлөөлөгч нартаа баярласнаа илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилтийг хүсэн ерөөе.
| Хурлын нээлтийн үеэр |
| Хурлын нээлт, МЗЭХ-ны ерөнхийлөгч Д.Баттогтох |
| Хурлын дэг танилцуулах үеэр |
| Хурлын үеэр |
| Хуралд оролцогчид |
| Хурлын үеэр |
| Хурлын үеэр |
| Хурлын үеэр |
| Тэргүүн байрын батламж гардуулах үеэр |
| Дэд байрын батламж гардуулах үеэр |
| Тусгай шагнал гардуулах үеэр |
| Шагнал гардагчид: И.Мягмаржав, О.Одбаяр, Б.Батдэлгэр болон МЗЭХ-ны ерөнхийлөгч Д.Баттогтох, ГГСЗЭХ-ны тэргүүн Д.Дэлгэржаргал, Газар зохион байгуулагчдын холбооны гүйцэтгэх захирал С.Сайнбаяр |
дэлгэрүүлж унших...
Wednesday, October 15, 2014
Хүрэлтогоот-2014 хурлын хөтөлбөр
Хүрэлтогоот-2014 эрдэм шинжилгээний бага хурлын Газарзүй, Геологийн салбар хуралдаанд оролцогчид Геоэкологийн хүрээлэнгийн 212 тоот өрөөнд ирж, Г.Батсайханаас хөтөлбөрөө авна уу. Авч амжаагүй нь Хүрэлтогоот дээр хийх бүртгэлийн үеэр авна уу.
дэлгэрүүлж унших...
Хөтөлбөрийг дараах урилгаас харна уу.
дэлгэрүүлж унших...
Sunday, October 5, 2014
Хүрэлтогоот-2014 хуралд илтгэл/өгүүлэл өгөх сүүлийн хугацаа
Хүрэлтогоот-2014 хуралд илтгэл/өгүүлэл өгөх сүүлийн хугацаа 10-р сарын 6-ний оройн 17:00 цаг.
дэлгэрүүлж унших...
Monday, September 22, 2014
Sunday, September 21, 2014
Хүрэлтогоот 2014 эрдэм шинжилгээний бага хурлын тухай
Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион байгуулдаг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын нэрэмжит Залуу Эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний “Хүрэлтогоот 2014” бага хурлыг 2014 оны 10 дугаар сард зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтэн судлаачдын хурал 2014 оны 10 дугаар сарын 18-нд Хүрэлтогоот цогцолборт болох ба тус салбарын хамрах байгууллага тус бүрээс 2-3 илтгэл шалгаруулан оролцуулах юм.
Энэхүү хуралд ирүүлсэн бүтээлүүдийг бүгдийг “Хүрэлтогоот 2014” залуу эрдэмтдийн бүтээлийн эмхэтгэлд хэвлэх ба тус бага хуралд шалгаран эхний байрт орсон 35 хүртэлх насны 2 залуу судлаачид БСШУ-ны сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн грантыг олгоно.
Материал ирүүлэх хаяг: saulyegul_avlyush@yahoo.com, утас: 99871293
Энэ удаагийн хуралд оролцох хүмүүсээс бүртгэлийн хураамж авахгүй болсоныг мэдэгдье.
Илтгэл тавихгүй ч өгүүлэлээ эмхэтгэлд хэвлүүлэх боломжтой.
дэлгэрүүлж унших...
Friday, September 19, 2014
"Хүрэлтогоот-2014" эрдэм шинжилгээний бага хурал удахгүй болох гэж байна
“Хүрэлтогоот
2014” эрдэм шинжилгээний бага хурал
Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Монголын залуу Эрдэмтдийн Холбоо, Шинжлэх Ухаан
Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын Үндэсний томоохон их
сургуулиудтай хамтран жил бүр
уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын эрдэм
шинжилгээний бага хурал "Хүрэлтогоот
2014" дараах чиглэл, хуваарийн дагуу
явагдана.
·
Нийгэм-Хүмүүнлэг -2014 оны 10 сарын 17
·
Геологи, газар зүй - 2014 оны 10 сарын 18
·
Техник технологи- 2014 оны 10 сарын 24
·
Байгалийн ухаан-2014 оны 10 сарын 25
·
Биологи, Хөдөө аж ахуй-2014 оны 10 сарын 31
·
Анагаах ухаан-2014 оны 11 сарын 1 - нд тус тус болно.
Бага хуралд оролцож
бүтээлээ нийтлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх залуу эрдэмтэн, судлаачид, судалгаа,
бүтээлээ ирүүлнэ үү.
Тус бага хурал нь салбар бүрээс эхний 2 байрыг шалгаруулж,
нийт 12 залуу судлаачдад Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит 4 сая
төгрөгийн тэтгэлэгийг олгоно.
Зохион байгуулагч:
Боловсрол Шинжлэх Ухааны Яам
Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо
Шинжлэх Ухаан Технологийн Сан
Шинжлэх Ухааны Академи
Хуралтай холбоотой асуудлаар доорх
хаягаар хандана уу.
Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо
МУБИС-ийн Багшийн Сургуулийн байр.
Өргөтгөлийн 3-н давхарт 310 тоот.
Вэб хаяг: www.mysa.mn
Утас : 94995420
дэлгэрүүлж унших...
Wednesday, October 9, 2013
Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын “Хүрэлтогоот 2013” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө
Залуу
эрдэмтэн, судлаачдийн эрдмийн бүтээлийг олны хүртээл болгох үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх
зорилгоор БШУЯ, Монголын залуу
эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухааны Академи, Шинжлэх ухаан, технологийн сан хамтран “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг жил
бүр 6 салбарт зохион байгуулдаг.
Энэ жилийн Газарзүй, Геологийн салбарын “Хүрэлтогоот 2013” эрдэм шинжилгээний бага хурал уламжлал ёсоор
Хүрэлтогоотын одон орныг судлах төвд 2013 оны 10-р сарын 05-нд амжилттай зохион
байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус хуралд Газарзүйн хүрээлэн, Үндэсний хөгжлийн
хүрээлэн, Геологи, эрдэс баялгийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, Ус цаг
уур, орчны хүрээлэн, Гамшиг судлалын хүрээлэн, Монголын эмнэлгийн газарзүйн
холбооны залуу эрдэмтэн, судлаачид болон МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, Отгонтэнгэр зэрэг манай улсын шилдэг их
сургуулийн багш нар оролцлоо. Шүүгчээр Геоэкологийн хүрээлэнгийн Эрдэмтэн
нарийн бичгийн дарга, доктор Д.Даш, Газарзүй, геологийн салбарын залуу
эрдэмтдийн холбооны тэргүүн, доктор Б.Баттогтох, ШУТИС-ийн профессор, доктор
О.Мөнхцэцэг, МУИС-ийн багш, доктор Д.Даваадорж, ХААИС-ийн багш, доктор
С.Сайнбаяр нар оролцсон.
Газарзүй, Геологийн салбарын “Хүрэлтогоот 2013” эрдэм шинжилгээний бага хурлаар
байгууллагуудаас шалгарч ирүүлсэн шилдэг 15 илтгэлийг хэлэлцүүлсэн. Газарзүйн
хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан П.Оюунбатын “Улаанбаатар хотын элэгдэл
эвдрэлд өртсөн хөрсийг нөхөн сэргээх арга зүй”, Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм
шинжилгээний ажилтан Ц.Эрдэнэцэцэг, Ч.Жавзан нарын “Хараа голын адаг хэсгийн усны чанар, хагшаасны бичил элементийн судалгаа”
сэдэвт илтгэлүүд шалгарч БШУ-ны Сайдын
нэрэмжит 4 сая төгрөгийн грантыг авах эрхтэй боллоо.
Монголын газар зохион байгуулагчдын холбооны
нэрэмжит тусгай шагналаар Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Хишигсүрэнгийн
“Монгол орны цөлжилтөд өртсөн газар нутгийн бэлчээрийн газар ашиглалтыг
зохистой төлөвлөх нь”, www.emegteichuud.mn сайтын нэрэмжит
тусгай шагналаар Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний
ажилтан Ч.Эрдэнэжаргалын “Өмнөт Алтайн метаморф бүслүүрийн талстлаг бүрдлүүдийн
геологийн тогтоц” сэдэвт илтгэлүүд шалгарлаа.
Хуралд
оролцсон нийт эрдэмтэн,
судлаачид, зочид төлөөлөгчдөд Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтдийн
холбооны өмнөөс талархал илэрхийлж эрдэм шинжилгээний их үйлсэд тань өндөр
амжилт хүсье.
дэлгэрүүлж унших...
Subscribe to:
Posts (Atom)















