Monday, September 5, 2011

“ECOLOGY AND GEOCHEMICAL ACTIVITY OF MICROORGANISMS IN EXTREME ENVIRONMENTS”

2011 09 10 - Улаанбаатар
Дугуй танхим -
Дугуй танхим
МУИС - Улаанбаатар
Details
Map data ©2011 Google - Terms of Use
Map
Satellite
 “ECOLOGY AND GEOCHEMICAL ACTIVITY OF MICROORGANISMS IN EXTREME ENVIRONMENTS” Олон Улсын Эрдэм Шинжилгээний Бага Хурлыг  2011 оны 9-р сарын 10-ны өдөр МУИС-ийн Дугуй танхимд зохион байгуулна.

дэлгэрүүлж унших...

Tuesday, July 5, 2011

“Тусгаар тогтнолын замаар залуучууд” аялал

МЗЭХ-ний Нийгмийн ШУ-ны Залуу эрдэмтдийн холбооноос зохион байгуулж буй “Тусгаар тогтнолын замаар залуучууд” аялал 2011 оны 07 сарын 20-оос 08 сарын 04 ны хооронд явна. Аялалтай холбоотой мэдээллийг дараах холбоосноос татаж авна уу. 


Холбоо барих хаяг, бусад мэдээллийг удахгүй нэмж оруулах болно.

дэлгэрүүлж унших...

Friday, June 10, 2011

Залуу судлаачдын аялалд урьж байна

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны гишүүд, дэмжигчдийн дунд зохион байгуулдаг аялалыг энэ жил 6-р сарын 18-19-нд зохион байгуулах гэж байна. Аялал нь УБ - Манзушир - Түшээ Гүн – Өвөр Зайсан- УБ гэсэн маршруттай. Эхний өдөр УБ-аас Манзуширын хийд хүртэл автобусаар яваад цааш Түшээ Гүн – Өвөр Зайсан хүртэл 12 км газар явган аялал хийнэ. Аялалын 2 дахь өдөр автобусаар УБ руу буцна. Өвөр Зайсан дахь МУИС-ийн хээрийн сууринд хоноглох ба сагсан бөмбөг, хөл бөмбөгийн тэмцээн явагдана.

Аялалд салбар бүрээс 10-н залуу судлаач явах боломжтой ба салбар холбооддоо бүртгүүлж оролцоно.

Аялагчдын бэлтгэл:    
    - Аяны хөнжил
    - Аялалын майхан
    - Эхний өдрийн үдийн хоол    - Салбар холбоод бүр ижил хувцас, багийн зохион байгуулалттай байх шаардлагатай.

Мэдээлэл авах хаяг:Г.Баатарцоож – 99060234,                  btrtsj78@yahoo.com

дэлгэрүүлж унших...

Wednesday, May 18, 2011

Хамтарсан аялал

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо ОХУ-ын Буриадын Залуу Эрдэмтдийн Холбоотой байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу энэ зун хамтарсан аялалыг зохион байгуулах гэж байна. Энэхүү аялалд 2 талаас нийт 20-н залуу судлаачыг хамруулахаар төлөвлөөд байна. Нийт 11 хоног аялах ба Монголын талд 6, оросын талд 7 хоног аялана.
Аялалын маршрут: (Хугацаа: 7 сарын 13-24-н)
 УБ-Хустай-Хархорин-Тэрхийн Цагаан нуур - Хөвсгөл нуур - Ханх – Тунка (Кырен ТХГН) – Эрхүү – Аршан – Танхой (Байгаль нуур) – Улаан Үүд-Хиагт – УБ.

Аялалын зорилго нь цаашид ОХУ-ын Буриадын залуу эрдэмтдийн холбоотой хамтран ажиллах чиглэл, үйл ажиллагааг төлөвлөх, салбарууд, гишүүд хоорондын үйл ажиллагааг идэвхижүүлэх, өөрийн орны болон ОХУ-ын  байгаль, түүхийн сонирхолтой газрууд, зан заншилтай танилцах, хамтарсан баримтат кино хийх зэрэг болно.
Иймд салбар холбоод бүрээс 1- төлөөлөгчийг оролцуулна уу


дэлгэрүүлж унших...