Monday, September 5, 2011

“ECOLOGY AND GEOCHEMICAL ACTIVITY OF MICROORGANISMS IN EXTREME ENVIRONMENTS”

2011 09 10 - Улаанбаатар
Дугуй танхим -
Дугуй танхим
МУИС - Улаанбаатар
Details
Map data ©2011 Google - Terms of Use
Map
Satellite
 “ECOLOGY AND GEOCHEMICAL ACTIVITY OF MICROORGANISMS IN EXTREME ENVIRONMENTS” Олон Улсын Эрдэм Шинжилгээний Бага Хурлыг  2011 оны 9-р сарын 10-ны өдөр МУИС-ийн Дугуй танхимд зохион байгуулна.

дэлгэрүүлж унших...

Tuesday, July 5, 2011

“Тусгаар тогтнолын замаар залуучууд” аялал

МЗЭХ-ний Нийгмийн ШУ-ны Залуу эрдэмтдийн холбооноос зохион байгуулж буй “Тусгаар тогтнолын замаар залуучууд” аялал 2011 оны 07 сарын 20-оос 08 сарын 04 ны хооронд явна. Аялалтай холбоотой мэдээллийг дараах холбоосноос татаж авна уу. 


Холбоо барих хаяг, бусад мэдээллийг удахгүй нэмж оруулах болно.

дэлгэрүүлж унших...

Friday, June 10, 2011

Залуу судлаачдын аялалд урьж байна

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны гишүүд, дэмжигчдийн дунд зохион байгуулдаг аялалыг энэ жил 6-р сарын 18-19-нд зохион байгуулах гэж байна. Аялал нь УБ - Манзушир - Түшээ Гүн – Өвөр Зайсан- УБ гэсэн маршруттай. Эхний өдөр УБ-аас Манзуширын хийд хүртэл автобусаар яваад цааш Түшээ Гүн – Өвөр Зайсан хүртэл 12 км газар явган аялал хийнэ. Аялалын 2 дахь өдөр автобусаар УБ руу буцна. Өвөр Зайсан дахь МУИС-ийн хээрийн сууринд хоноглох ба сагсан бөмбөг, хөл бөмбөгийн тэмцээн явагдана.

Аялалд салбар бүрээс 10-н залуу судлаач явах боломжтой ба салбар холбооддоо бүртгүүлж оролцоно.

Аялагчдын бэлтгэл:    
    - Аяны хөнжил
    - Аялалын майхан
    - Эхний өдрийн үдийн хоол    - Салбар холбоод бүр ижил хувцас, багийн зохион байгуулалттай байх шаардлагатай.

Мэдээлэл авах хаяг:Г.Баатарцоож – 99060234,                  btrtsj78@yahoo.com

дэлгэрүүлж унших...

Wednesday, May 18, 2011

Хамтарсан аялал

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо ОХУ-ын Буриадын Залуу Эрдэмтдийн Холбоотой байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу энэ зун хамтарсан аялалыг зохион байгуулах гэж байна. Энэхүү аялалд 2 талаас нийт 20-н залуу судлаачыг хамруулахаар төлөвлөөд байна. Нийт 11 хоног аялах ба Монголын талд 6, оросын талд 7 хоног аялана.
Аялалын маршрут: (Хугацаа: 7 сарын 13-24-н)
 УБ-Хустай-Хархорин-Тэрхийн Цагаан нуур - Хөвсгөл нуур - Ханх – Тунка (Кырен ТХГН) – Эрхүү – Аршан – Танхой (Байгаль нуур) – Улаан Үүд-Хиагт – УБ.

Аялалын зорилго нь цаашид ОХУ-ын Буриадын залуу эрдэмтдийн холбоотой хамтран ажиллах чиглэл, үйл ажиллагааг төлөвлөх, салбарууд, гишүүд хоорондын үйл ажиллагааг идэвхижүүлэх, өөрийн орны болон ОХУ-ын  байгаль, түүхийн сонирхолтой газрууд, зан заншилтай танилцах, хамтарсан баримтат кино хийх зэрэг болно.
Иймд салбар холбоод бүрээс 1- төлөөлөгчийг оролцуулна уу


дэлгэрүүлж унших...

Tuesday, April 12, 2011

www.mysa.mn нээгдлээ

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны албан ёсны вэб сайт  http://www.mysa.mn нээгдлээ. Та бүхэн тус сайтаас холбооны үйл ажиллагаа талаар болон холбогдох бусад мэдээллийг авах боломжтой.

дэлгэрүүлж унших...

Оюу Толгой ХХК-ний Гадаадад оюутан суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Хөтөлбөрт: Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад уул уурхайн инженер, ашиглалт малтмалын инженер, геологи, байгаль орчин, шинжлэх ухаан техник болон байгалийн ухааны чиглэлээр 2, 3-р ангид суралцаж буй болон магистрийн зэрэг горилон суралцах хүсэлтэй оюутнууд хамрагдах боломжтой.
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан сурлагын үзүүлэлт, амжилтаараа манлайлагч, нийгмийн идэвхи оролцоо сайтай, ирээдүйд Монгол улсын уул уурхайн салбарт урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй оюутан залуус Оюу Толгой ХХК-аас сонгон санал болгож буй  олон улсад  нэр хүнд бүхий Америк, Австрали, Канад улсын их, дээд сургуулиудад суралцах юм.
Хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 315444 утасаар болон www.ot.mn мөнwww.zorigfoundation.org  цахим хаягаар авна уу.

дэлгэрүүлж унших...

“ЦЭВЭР АГААР БЭЛЭГЛЭХ ӨДӨР” өдөрлөг амжилттай болж өнгөрлөө

“ЦЭВЭР АГААР БЭЛЭГЛЭХ ӨДӨР” ӨДӨРЛӨГ
ЭКО НИЙСЛЭЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
2011 оны 03 сарын 30-ны өдөр “Эко нийслэлийн төлөө хамтдаа” уриан доор “Цэвэр агаар бэлэглэх өдөрлөг”-ийг Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо Нийслэл хотын зүрхэн дэх Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа.

Зорилго: Нийслэл хотод тулгамдаж байгаа орчны бохирдол, агаарын бохирдлын асуудал, түүнээс улбаалан гарах хүн амын эрүүл мэндийн хохирлын асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэн бүрийн үүрэг хариуцлага, оролцоог идэвхижүүлэх, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэхийг сурталчилан таниулах, нийслэлийн хөгжилд шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэхэд тус өдөрлөгийн гол зорилго оршино.

дэлгэрүүлж унших...

Monday, March 28, 2011

БНХАУ-ЫН ӨМӨЗО-Ы ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН, МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2011-2012 оны хичээлийн жилд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их сургуулиудад бакалаврын төвшний сургалтад 100 оюутан, мөн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистрантур, докторантурт 120 хүнийг дараах чиглэлээр суралцуулна.

дэлгэрүүлж унших...

Saturday, March 26, 2011

ПОЛЬШ, УНГАР, УКРАЙН, РУМЫН, БОЛГАР, ХОРВАТ УЛСАД ОЮУТАН, МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2011-2012 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/, Бүгд Найрамдах Унгар Улс /БНУУ/, Украйн Улс, Бүгд Найрамдах Румын Улс /БНРУ/, Бүгд Найрамдах Болгар Улс /БНБУ/, Бүгд Найрамдах Хорват Улс /БНХУ/-д оюутан, магистрант, докторант, мэргэжил дээшлүүлэгчдийг тухайн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

дэлгэрүүлж унших...

Зайнаас тандан судлал ба Одон орон судлалын Олон улсын 5-р Их хурал

Жил болгон Монгол Улсын Их Сургуулийн Физик-Электроникийн Cургуулийн NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал/Газарзүйн мэдээллийн системийн Олон улсын лабораториос зохион байгуулагддаг “Зайнаас тандан судлал ба Одон орон судлалын Олон улсын 5-р Их хурал” 2011 оны 6 сарын 6, 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна.
Хуралд тавигдах илтгэлийн сэдвүүд:

дэлгэрүүлж унших...

Thursday, March 17, 2011

“МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ӨНӨӨ, ИРЭЭДҮЙ БА ЗАЛУУ СУДЛААЧИД” ЧӨЛӨӨТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТУХАЙ

ШУА нь Монголын шинжлэх ухааны  залуу үеийнхээ дуу хоолой, санал, хүсэлтийг сонсох зорилгоор “Монголын шинжлэх ухааны өнөө, ирээдүй ба залуу судлаачид” чөлөөт хэлэлцүүлгийг 3 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагт Хүүхдийн номын ордонд зохион байгуулна.  

Залуу судлаачид Та бүхнийг хэлэлцүүлэгт идэвхи санаачлагатай оролцохыг уриалж байна.

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

дэлгэрүүлж унших...

Sunday, March 6, 2011

The Second Mineral Policy Forum: Natural Resource Revenue Management

The Second Mineral Policy Forum 2011 is being organized by the National University of Mongolia and sponsored by the World Bank.

Natural Resource Revenue Management

CALL FOR PAPERS
Saturday, May 16th, 2011
Ulaanbaatar, Mongolia

The Second Mineral Policy Forum 2011 is being organized by the National University of Mongolia and sponsored by the World Bank.

дэлгэрүүлж унших...