Monday, October 11, 2010

Хугацаа сунгах тухай


Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион байгуулдаг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын нэрэмжит Залуу Эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний “Хүрэлтогоот 2010” бага хурлыг 2010 оны 10 дугаар сард зохион байгуулж байгаа билээ.  Энэхүү хуралд оролцож илтгэл тавих болон "Залуу эрдэмтдийн бүтээл" эрдэм шинжилгээний бичигт өгүүлэлээ нийтлүүлэхээр өгөх хугацааг холбооны зарим гишүүдийн хүсэлтээр 2010 оны 10 сарын 15 буюу энэ баасан гараг хүртэл сунгаж байгааг анхаарна уу. Үүнээс хойш сунгах боломжгүй тул та бүхэн идэвхтэй оролцож илтгэл болон өгүүлэлээ өгнө үү. 



Хуралтай холбоотой асуудлаар доорх хаягаар хандана уу

В.Баярмаа. ШУА. Газарзүйн хүрээлэн. Утас: 99057680 е-mail: m_bayarmaa@yahoo.com




дэлгэрүүлж унших...

Монгол улсад “Нээлттэй мэдээллийг” сурталчлах өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна



дэлгэрүүлж унших...

Нээлттэй Мэдээллийн (Open Access-OA) тухай товч танилцуулга


Энэ онд анх удаагаа, Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Оксфорд хотноо төвтэй Шинжлэх Ухааны Бүтээлийн Хүртээмж Олон Улсын Сүлжээ/INASP-International Network for the Availability of Scientific Publications/ байгууллагаас өөрийн сүлжээний болон хамтрагч орнуудын дунд “Олон улсын Нээлттэй Мэдээллийн долоо хоног”-ийн үйл ажиллагааг сурталчлан танилцуулах 10 төсөл шалгаруулах уралдаан зарласан юм.
Энэхүү уралдаанд эрдэмтэн, судлаач нарт зориулан дэлхийн эрдэм шинжилгээний бүтээлээс хүртэх, өөрсдийн бүтээл, судалгааг олон нийтэд ямар арга замаар хүргэх, ингэхдээ зохиогчийн эрхийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэргийг сурталчлан таниулахаар Шинжлэх ухааны Академийн Залуу эрдэмтдийн төслийн баг, Монголын Номын Сангуудын Консорциум, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо хамтран төлөл бичсэн ба уг төсөл 2010 оны уралдаанд анх удаагаа шалгарлаа.
Дэлхий даяар жил бүрийн 10-р сарын 18-24-нийг “Олон улсын Нээлттэй Мэдээллийн долоо хоног” болгон зарлаж, нээлттэй мэдээллийг сурталчлах ажиллагааг 2006 оноос хойш 4 дэх жилдээ улс орон, бүс нутгийн хэмжээнд зохион байгуулж ирсэн.
Нээлттэй мэдээллийн (Open Access-OA) бүтээлүүд нь үнэ төлбөргүй, онлайнаар, зохиогчийн эрх нь бараг чөлөөтэй, лицензийн хязгаарлалтгүйгээр хэрэглэгчдэд ашиглагдах шаардлагыг хангасан байдаг.

дэлгэрүүлж унших...

Wednesday, October 6, 2010

Osaka University

Osaka их сургуулийн хөтөлбөрийн талаар сонирхсон оюутан залуус
 http //e-apply.jp/shutsugan/c/osaka-univ/  хаягаар орж  бүртгүүлнэ үү.

дэлгэрүүлж унших...

Searching for a Mongolia PhD candidate

Reid,Robin <Robin.Reid@ColoState.EDU> wrote:

Dear colleagues:

Here is the position description for a Mongolian PhD student working on the ecological aspects of our new NSF project.  I want to first give our Mongolian colleagues a chance to apply, but will open it more widely in December if we do not get a qualified Mongolian candidate by then.  I would be grateful if you would circulate this to appropriate people or suggest folks I should send this to.  Please note that if the applicant has not taken the GRE general test, the late registration for next test is 15 October 2010 (the test is 20 November 2010 at Mongolian Technical University ).  Many thanks.
 
Robin 

дэлгэрүүлж унших...

Wednesday, September 29, 2010

ERASMUS MUNDUS –ийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Европын Холбооноос санхүүждэг ERASMUS MUNDUS хөтөлбөрийн хоёрдугаар үе 2009- 2013 онд явагдаж байна.

Тус хөтөлбөрийн гол зорилго нь
·         Европын холбооны улс хоорондын болон хөгжиж буй улсын ИДС-ийн хамтын ажиллагааны дүнд боловсролын чанарыг сайжруулах
·         Европын болон хөгжиж буй орны авьяаслаг залуучуудыг хөгжүүлэх
·         Хөгжиж буй орнуудын ИДС-тай хамтран ажилласнаар тэдгээр улсын боловсон хүчнийг чадавхжуулах
·         Хөгжиж буй орны иргэдийг Европ-д боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх

дэлгэрүүлж унших...

Монголын Бахархал


Эх орноо 108 хоногт багтаан тойрох аялал болон аялалын багийн гишүүдийн талаар манай блог өмнө та бүхэнд мэдээлж байсан билээ. Тэгвэл Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос Монгол орныг 108 хоног тойрон аялсан аялалын багийн ахлагч Г.Довчиндоржийг 2010 оны Монголын шилдэг залуучуудыг тодруулах "Монголын Бахархал"-д нэр дэвшүүлсэн байна. Энэхүү шалгууралтанд Г.Довчиндорж шалгарч Монголын бахархалт  9-н залуугийн нэг боллоо. Ингээд Г.Довчиндорждоо нийт залуу эрдэмтэн, судлаачдын зүгээс баяр хүргэж байна.  Эрдмийн их үйлс тань үргэлж амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэе. 



дэлгэрүүлж унших...

Monday, September 20, 2010

“Хүрэлтогоот 2010” эрдэм шинжилгээний бага хурал


Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион байгуулдаг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын нэрэмжит Залуу Эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний “Хүрэлтогоот 2010” бага хурлыг 2010 оны 10 дугаар сард зохион байгуулах гэж байна. 

Энэ удаагийн геологи- газарзүйн салбарын залуу эрдэмтэн судлаачдын хурал 2010 оны 10 дугаар сарын 22-нд Хүрээл тогоот цогцолборт болох ба геологи, газарзүйн салбарын хамрах байгууллага тус бүрээс 2-3 илтгэл шалгаруулан оролцуулах юм. 
Энэхүү ирүүлсэн бүтээлүүдийг бүгдийг  “Хүрэлтогоот 2010”  залуу эрдэмтдийн бүтээлд  хэвлэх ба тус бага хуралд шалгаран эхний байрт орсон 35 хүртэлх насны 1 залуу эрдэмтэнд БСШУ-ны сайдын нэрэмжит 2 сая төгрөгийн грантыг олгоно. 

Хуралд оролцох судлаачдын нэрсийг 2010.10.02-ны дотор, материалыг 2010.10.05-ны дотор зохион байгуулах комисст хаягаар, дараахь форматын дагуу ирүүлнэ үү. 
Хуралд оролцох хүмүүс тус бүр 15000 төгрөгийн хураамж /хоол, унаа, бүтээлийн эмхтгэлийн зардал/ төлнө.

Бүрдүүлэх материал:
1. Байгууллага эсвэл эрдмийн зөвлөлийн тодорхойлолт
2. Илтгэл /файл болон хэвлэмэл хэлбэрээр/

Бүтээлд тавигдах шаардлага:
  • В5 хэмжээтэй 5-аас илүүгүй хуудас байна
  • Хуудасны зах дээр, доор, баруун, зүүн адилхан 2,5 см зайтай байна
  • Мөр хоорондын зай Single
  • Times New Roman фонт ашиглаж бичнэ
  • Өгүүллийн хураангуйг Англи эсвэл Орос хэлээр бичнэ (хэрэв өгүүлэл өөрөө Англи, Орос хэл дээр бичигдсэн бол хураангуйг Монгол хэлээр бичнэ).
  • Өгүүлэл доторх зураг, графикийг хар, цагаанаар хэвлэх тул өнгийг тохируулан сонгож хийнэ
  • Өгүүлэлд орох фото зургийг 300 dpi resolution-тай, тусад нь файл үүсгэн авчирч өгнө
Жич: Энэ жилээс эхлэн салбарын бүтээлийг “илтгэлийн эмхэтгэл” нэртэйгээр гаргаж байсныг өөрчилж “Залуу эрдэмтдийн бүтээл” гэж нэрлэн редакцын зөвлөлтэй болгосон бөгөөд өмнө нь ирсэн зарим бүтээлүүд хэл найруулгын алдаа ихтэй, эрдэм шинжилгээний өгүүлэлийн шаардлага хангахгүй хэвлэгдэж байгаа талаар ШУА-ын зүгээс сануулсантай холбогдуулан редаkцын зөвлөлтэй болгож байгаа болно. 


Хуралтай холбоотой асуудлаар доорх хаягаар хандана уу

В.Баярмаа. ШУА. Газарзүйн хүрээлэн. Утас: 99057680 е-mail: m_bayarmaa@yahoo.com

дэлгэрүүлж унших...

Thursday, September 2, 2010

Шинжлэх ухаанч залуу эрдэмтний шагналт М.Болорцэцэг

2008 оны олон улсын шинжлэх ухаанч таван эмэгтэйн нэгээр шалгарч байсан залуу эрдэмтэн М.Болорцэцэгийг палеонтлогийн шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж “National Geographic” 2010 оны шинжлэх ухаанч залуу эрдэмтний шагналыг олголоо. 

Гадныхны хувьд Монголыг динозаврын гайхамшигт олдворуудаар нь мэддэг. Гэтэл Монголчууд өөрсдөө үндэсний баялгаа тоож ойлгодоггүй сэтгэхүйг М.Болорцэцэг өөрчилж Монголын палеонтлогийн музей байгуулахыг мөрөөддөг. 

Одоогоор мөрөөдөл нь биелэлээ олоход ойртсон бөгөөд зураг төслөө бэлдэж хөрөнгө хайх замдаа гарчээ. “Би Нью-Йорк хотноо докторын зэрэг хамгаалж байхдаа үзсэн Байгалийн түүхийн музейг үзээд үнэхээр гайхамшигтай сэтгэгдэл төрсөн. 

Яг тийм музей Монголдоо байгуулахыг хүсч байна” хэмээн мөрөөдлөө хуваалцсан байна

дэлгэрүүлж унших...

Tuesday, August 24, 2010

108 ХОНОГ - Хөх монголын хязгаар нутгаар (Үүргэвчтэй аялал)


Эх орноо 108 хоногт багтаан тойрох аялал 2010 оны 6 сарын 14 нд Сүхбаатрын талбайн Баруун урд байрлах монгол орны автозамын "0" цэгээс эхэлсэн билээ.  Одоогийн байдлаар энэхүү аялал нь 71 дэх хоног дээрээ явж байгаа бөгөөд хамгийн сүүлийн мэдээгээр Тахийн талд явж байгаа гэнэ. Энэхүү аялалыг Монголын Залуу Эрдэмтэдийн Холбоо дэмжин ажиллаж байна. Аялалын багийн ахлагчаар Г.Довчиндорж, гишүүн Б.Сансар, Д.Хишигбаяр гэсэн бүрэлдэхүүнтэйгээр аялан яваа ажээ. Аялалын талаарх мэдээ мэдээллийг дараах вэб блогоос үзэх боломжтой юм.    http://108day.miniih.com

дэлгэрүүлж унших...

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН 2011 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын  дагуу 2011 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийг дараах чиглэлүүдээр зарлаж байна. 

Төслийн гүйцэтгэгчээр оролцох сонгон шалгаруулалтанд оролцох төслийн саналыг 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 17-00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 207 тоот өрөөнд хүлээн авна.

Сонгон шалгаруулалтанд оролцогч нь гүйцэтгэгчээр ажиллах төслийг  “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ыг баримтлан боловсруулна. 

дэлгэрүүлж унших...

Monday, August 16, 2010

СУДЛААЧДЫН АНХААРАЛД

JSPS RONPAKU хөтөлбөрийн 2011 оны тэтгэлгийн зар

Шинжлэх ухааныг дэмжих Японы нийгэмлэгийн RONPAKU хөтөлбөрт хамрагдан эрдмийн зэрэг (PhD) хамгаалах судалгааны ажил хийх сонирхолтой Монголын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын үндсэн ажилтан бөгөөд 49 хүртэлх насны судлаачид http://www.jsps.go.jp/english/e-ronpaku/index.html-аас 2011 оны тэтгэлгийн зартай нарийвчлан танилцаж, хавсралтын дагуу шаардлагатай материалуудыг бүрдүүлэн 2010 оны 8 сарын 25-ны дотор БСШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газарт ирүүлнэ үү.




Холбоо барих утас: 263663

дэлгэрүүлж унших...

Call for papers


Consilience publishes four categories of written work: Scholarly Articles, Opinion Pieces, Field Notes, and Photo Essays.

We also welcome submissions to the bi-weekly Editorial Column. I welcome you to visit our website to view our first three issues. Our fourth issue is due to be published in September of this year.Given your expressed interest in sustainable development, our Editorial Board invites you and students that you may know, both undergraduate and graduate, to contribute to Consilience. We have included our Call for Submissions below, and I encourage you to forward and share this with your colleagues, as well as current and past students.


дэлгэрүүлж унших...

Monday, August 2, 2010

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр

SCHOLARSHIPS FOR MASTERS’ DEGREE STUDY IN AUSTRALIA 2012-ИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛИЙГ 2010 ОНЫ 8 САРЫН 9, 10-НД 10:00 ЦАГААС МУИС-ИЙН ДУГУЙ ЗААЛАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ЛЕКЦЭНД ХҮРЭЛЦЭН ИРЖ АВНА УУ.

дэлгэрүүлж унших...

Sunday, August 1, 2010

International Scholars Exchange Fellowship Programme

The purpose of the International Scholar Exchange Fellowship is to enhance international exchange and cooperation in learning in order to promote academic advancement and mutual understanding among various cultural groups.

The International Scholar Exchange Fellowship Programme (ISEFP) is aimed at enhancing academic exchange and cooperation among international scholars by providing them with opportunities to visit and stay in Korea for one year to conduct research. The fellowship provides comprehensive research expenses for a year that include a living allowance, honorarium of 1.000.000 won after successful submission of their research reports to the Foundation, a round-trip airplane ticket and a medical insurance. During the fellowship period in Korea, the fellows enjoy free access to the KFAS facilities, such as study carrels/seminar rooms, and a library. This program currently focuses on scholars from Asia and is interested in inviting young and outstanding scholars in the fields of humanities, social sciences, law, management, petrochemical engineering, electrical engineering (electronic science), telecommunications, and computer science. 

дэлгэрүүлж унших...