Sunday, October 19, 2014

"Хүрэлтогоот-2014" хурал амжилттай болж өнгөрлөө

Жил бүр уламжлал болон зохиогддог Хүрэлтогоотийн эрдэм шинжилгээний бага хурлын Газарзүй, Геологийн салбарын хурал 10 сарын 18-нд амжилттай зохиогдлоо. Хуралд нийт 24 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс ХААИС-ийн багш И.Мягмаржавийн "Хустайн хөрс усаар элэгдэх үйл явцын судалгаа, загварчлал" сэдэвт бүтээл тэргүүн байр, ГЭБХ-ийн эрдэм шинжилгээний дэд ажилтан О.Одбаярын "Монгол орны газрын ховор элементийн ордуудын эрдэслэг бүрэлдэхүүний харьцуулсан судалгаа" сэдэвт бүтээл дэд байрт тус тус шалгарч, БШУ-ы сайдын нэрэмжит залуу судлаачдыг дэмжих 4 сая төгрөгийн грантын эзэд болохоор шалгарлаа.
Мөн хурлын үеэр Монголын газар зохион байгуулагчдын холбооноос тусгай байрыг шалгаруулж, МУИС-ын багш Б.Батдэлгэрийг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав.
Энэ жилийн хуралд урд өмнөхөөс олон бүтээл ирүүлж, олон сайн илтгэл хэлэлцүүлж, сонирхохоор ирсэн зочид төлөөлөгчдөөр дүүрэн байсан нь хурлын ач холбогдол, цар хүрээ өргөжин тэлж, манай залуу эрдэмтэн судлаачдын хүсэн хүлээдэг хурал болсныг харуулж байна.
Хуралд оролцсон эрдэмтэн судлаачид, шүүгчид, зочид төлөөлөгч нартаа баярласнаа илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилтийг хүсэн ерөөе.

Хурлын нээлтийн үеэр

Хурлын нээлт, МЗЭХ-ны ерөнхийлөгч Д.Баттогтох

Хурлын дэг танилцуулах үеэр

Хурлын үеэр

Хуралд оролцогчид

Хурлын үеэр

Хурлын үеэр

Хурлын үеэр

Тэргүүн байрын батламж гардуулах үеэр

Дэд байрын батламж гардуулах үеэр

Тусгай шагнал гардуулах үеэр

Шагнал гардагчид: И.Мягмаржав, О.Одбаяр, Б.Батдэлгэр болон МЗЭХ-ны ерөнхийлөгч Д.Баттогтох, ГГСЗЭХ-ны тэргүүн Д.Дэлгэржаргал, Газар зохион байгуулагчдын холбооны гүйцэтгэх захирал С.Сайнбаяр


дэлгэрүүлж унших...

Wednesday, October 15, 2014

Хүрэлтогоот-2014 хурлын хөтөлбөр

Хүрэлтогоот-2014 эрдэм шинжилгээний бага хурлын Газарзүй, Геологийн салбар хуралдаанд оролцогчид Геоэкологийн хүрээлэнгийн 212 тоот өрөөнд ирж, Г.Батсайханаас хөтөлбөрөө авна уу. Авч амжаагүй нь Хүрэлтогоот дээр хийх бүртгэлийн үеэр авна уу.

Хөтөлбөрийг дараах урилгаас харна уу.




дэлгэрүүлж унших...

Sunday, October 5, 2014

Хүрэлтогоот-2014 хуралд илтгэл/өгүүлэл өгөх сүүлийн хугацаа

Хүрэлтогоот-2014 хуралд илтгэл/өгүүлэл өгөх сүүлийн хугацаа 10-р сарын 6-ний оройн 17:00 цаг. 

дэлгэрүүлж унших...