Tuesday, May 1, 2012

ЗАРЛАЛ

“СУДАЛГААНААС ХӨГЖИЛ РҮҮ” СЭДЭВТ МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-д оролцох хүсэлтэй тус салбарын эрдэмтэн судлаачид өгүүлэл, илтгэлээ 5 сарын 9-ний дотор Л.Эрдэнэбаярт өгнө үү. /утас 88204418, Э-майл welcome_erka@yahoo.com/ Судалгааны ажлаа өөрийн байгууллагын эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн /протокол/ эсвэл байгууллагын тодорхойлолт авсан байх хэрэгтэйг анхаарна уу. Хурлын зарыг байгууллагуудаар албан ёсоор тарааж байгаа болно.

дэлгэрүүлж унших...

“СУДАЛГААНААС ХӨГЖИЛ РҮҮ” СЭДЭВТ МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийн хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу Монголын залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Уг хурлыг Улс орны хөгжил дэвшилд залуу эрдэмтэн судлаачдын гүйцэтгэх үүргийг дээшлүүлж, дэвшилтэт технологи, инновацийн ололтыг бизнесийн салбарт нэвтрүүлэх, Монгол Улсын хөгжилд залуу эрдэмтэн, судлаачдын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор Техник- технологи, Биологи-Хөдөө аж ахуй, Геологи, газар зүй, Байгалийн ухаан, Анагаах ухаан, Нийгмийн ухаан зэрэг салбарын залуу эрдэмтэн судлаачдын дунд 5 сарын 17-18 ны хооронд зохион явуулна.

дэлгэрүүлж унших...

Эрдэм шинжилгээний их семинар

Сайн байцгаана уу

МУИС-ийн Геологийн тэнхимийн  эрдэм шинжилгээний их семинарт  Японы Нийгатагийн Их Сургуулийн Дэлхий Судлалын сургуулийн профессор Масамичи Такахаши оролцож 'Early evolution of angiosperm in Cretaceous-Цэрдийн үеийн эртний ургамлын гарал үүсэл' сэдэвт лекц 5 сарын 9 ний өдөр 13 цагт МУИС-ийн 7-р байрны 114 тоот өрөөнд унших тул сонирхсон багш, судлаач, оюутнууд өргөнөөр хүрэлцэн ирнэ үү.

Геологийн Тэнхим

дэлгэрүүлж унших...