Sunday, October 16, 2011

Газарзүй-Геологийн салбарын “Хүрэлтогоот-2011” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнгөрлөө.

БСШУЯ, ШУТС, ШУА, Монголын Залуу эрдэмтдийн холбоо, Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбоо нар хамтран эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд зохион явуулдаг эрдэм шинжилгээний бага хурлын гол зорилго нь  залуу судлаачид мэдлэг мэдээлээ солилцох, тэдний бүтээлийг олон нийтэд таниулах, цаашлаад үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх боломжийг нээх зориолготойгоор зохион байгуулагддаг билээ. Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот-2011” эрдэм шинжилгээний ээлжит бага хурал 2011 оны 10 сарын 15-ны өдөр Хүрэлтогоот дахь Одон орон судлалын “Оргил” төвд амжилттай болж өндөрлөлөө. Хуралд ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн захирал академич Д.Доржготов, МУИС-ийн Газарзүй-Геологийн сургуулийн захирал, доктор профессор В.Батцэнгэл, Усны газрын дэд дарга З.Батбаяр, “Хүннү Коал” ХХК-ний гүйцэтгэх захирал н.Батжаргал, БСШУЯ-ны ШУТГазрын мэргэжилтэн доктор Д.Одгэрэл, МЗЭХолбооны ерөнхийлөгч, доктор Ч.Сономдагва болон бусад төлөөлөгчид оролцлоо.

Хуралд нийт 15 илтгэл хэлэлцэгдснээс:
Тэргүүн байрт: ШУА-ийн Геологи эрдэс баялагийн хүрээлэнгийн Геодинамикийн секторын эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Доржсүрэн овогтой Отгонбаатар “Замын-Үүдийн террейний тогтоц, гарал үүсэл ба хөгжлийн түүх” сэдэвт судалгааны ажлаараа шалгарч БСШУЯ-ны сайдын нэрэмжит 2 сая төгрөгний грантыг авах эрхтэй боллоо.
Дэд байрт: ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын секторын эрдэм шинжилгээний дэд ажилтан Сүхбаатар овогтой Чинзориг “Туул гол дээр байгуулах боомт голын гольдрилд нөлөөлөх нь” сэдэвт ажлаараа шалгарч Монголын Залуу Эрдэмтдийн холбооны нэрэмжит шагнал
Тусгай байрт: ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн Цэвдэг Судлалын лабораторийн эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Цогтбаяр овогтой Жаргалтулга “Нисэх буух зурваст цэвдгийн нөхцлийг харгалзаж үзэх нь” сэдэвт ажлаараа шалгарч Элбэг их дэлгүүрийн “LT89 fashion shop”-ын нэрэмжит шагналыг тус тус хүртлээ.

Урд талын эгнээнд зүүн гар талаас Ч.Сономдагва, Г.Удвалцэцэг, Д.Баттогтох
Хойд талын эгнээнд зүүн гар талаас Д.Отгонбаатар (Тэргүүн байрын шагналт), С.Чинзориг (Дэд байрын шагналт), Ц.Жаргалтулга (Тусгай байрын шагналт)

МЗЭХ-ны удирдлагаас холбооны зорилго, зорилтууд, ойрын хугацаанд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж цаашид хамтран ажиллах тухай санал солилцож, залуу судлаач эрдэмтдийнхээ гаргасан санал санаачлагыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.




дэлгэрүүлж унших...

Monday, October 10, 2011

Хүрэл тогоот 2011 хурлын хөтөлбөр

Хурлын хөтөлбөрийг доорх холбоосон дээр даран татан авч үзнэ үү


http://share.gogo.mn/sxIBvdJPyZ48471318303005/gvbnkml'.pdf
дэлгэрүүлж унших...