Tuesday, April 12, 2011

www.mysa.mn нээгдлээ

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны албан ёсны вэб сайт  http://www.mysa.mn нээгдлээ. Та бүхэн тус сайтаас холбооны үйл ажиллагаа талаар болон холбогдох бусад мэдээллийг авах боломжтой.

дэлгэрүүлж унших...

Оюу Толгой ХХК-ний Гадаадад оюутан суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Хөтөлбөрт: Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад уул уурхайн инженер, ашиглалт малтмалын инженер, геологи, байгаль орчин, шинжлэх ухаан техник болон байгалийн ухааны чиглэлээр 2, 3-р ангид суралцаж буй болон магистрийн зэрэг горилон суралцах хүсэлтэй оюутнууд хамрагдах боломжтой.
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан сурлагын үзүүлэлт, амжилтаараа манлайлагч, нийгмийн идэвхи оролцоо сайтай, ирээдүйд Монгол улсын уул уурхайн салбарт урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй оюутан залуус Оюу Толгой ХХК-аас сонгон санал болгож буй  олон улсад  нэр хүнд бүхий Америк, Австрали, Канад улсын их, дээд сургуулиудад суралцах юм.
Хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 315444 утасаар болон www.ot.mn мөнwww.zorigfoundation.org  цахим хаягаар авна уу.

дэлгэрүүлж унших...

“ЦЭВЭР АГААР БЭЛЭГЛЭХ ӨДӨР” өдөрлөг амжилттай болж өнгөрлөө

“ЦЭВЭР АГААР БЭЛЭГЛЭХ ӨДӨР” ӨДӨРЛӨГ
ЭКО НИЙСЛЭЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
2011 оны 03 сарын 30-ны өдөр “Эко нийслэлийн төлөө хамтдаа” уриан доор “Цэвэр агаар бэлэглэх өдөрлөг”-ийг Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо Нийслэл хотын зүрхэн дэх Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа.

Зорилго: Нийслэл хотод тулгамдаж байгаа орчны бохирдол, агаарын бохирдлын асуудал, түүнээс улбаалан гарах хүн амын эрүүл мэндийн хохирлын асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэн бүрийн үүрэг хариуцлага, оролцоог идэвхижүүлэх, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэхийг сурталчилан таниулах, нийслэлийн хөгжилд шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэхэд тус өдөрлөгийн гол зорилго оршино.

дэлгэрүүлж унших...