Sunday, October 31, 2010

Online Access to Research in the Environment

Сайн байцгаана уу? Монголын Залуу Эрдэмтэд ээ.
Та бүгдийн зарим нь дээрх логог хараад бараг таньж байгаа биз дээ. Зарим танихгүй нэгэнд товчхон танилцуулъя.
OARE буюу “Online Access to Research in the Environment хэмээх энэхүү консерциум нь АНУ-ын Yale их сургуульд төвтэй, НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрөөс санхүүждэг бөгөөд олон улсын, ашгийн бус байгууллага юм. Гол зорилго нь хөгжил буурай болон хөгжиж буй улс орнуудын эрдэмтэд судлаачдад дэлхийн даяар хэвлэгдэж буй 2990 орчим эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн өгүүллэгийг ямар ч төлбөргүйгээр, бүтэн эхээр татан авч ашиглах боломжийг нээж өгдөг. Манай улс тус жагсаалтанд багтсан бөгөөд та бараг шинжлэх ухааны бүх салбарын өгүүллэгүүдийг эндээс олж болно. Ялангуяа газарзүй, геологийн салбар бол ч бий дээ.

дэлгэрүүлж унших...

Thursday, October 28, 2010

"ГАЗАРЗҮЙН АСУУДЛУУД" эрдэм шинжилгээний бичиг

МУИС, Газарзүй Геологийн Сургуулийн "ГАЗАРЗҮЙН АСУУДЛУУД" эрдэм шинжилгээний бичгийн 2010-2011 оны хичээлийн жилийн намрын улирлын дугаарт багш, судлаачдын өгүүлэл авч байна. Дэлгэрэнгүй...

Тавигдах шаардлага

  • Өгүүллийн хэмжээ дээд тал нь 10-15 хуудас, доод тал нь 5-аас доошгүй хуудас байна.
  • Бүтээлийн сэдвийг 14, зохиогчийн нэрийг 12, ажлын газрын хаяг 10, товчлолыг 10, бичлэгийг 12 хэмжээтэй бичнэ. Мөр хоорондын зай 1.5
  • Өгүүлэлд орох диаграмм, графикийн эх файлыг хамт илгээнэ үү. Өмнөх дугааруудад орсон зарим график зургийг эх файл байхгүй, өгүүлэл дотроо зураг болгон оруулснаас засварлах боломжгүй болж хасагдах тохиолдол гарч байсныг анхаарна уу.
  • Өгүүллийг хэвлэмэл байдлаар болон электрон /файл/ хэлбэрээр илгээнэ. Файлааbtrtsj78@yahoo.com хаягаар илгээнэ үү.
  • Өгүүлэл хүлээж авах сүүлийн хугацаа 2010 оны 11-р сарын 1.
"Газарзүйн асуудлууд" сэтгүүлийн редакци
Лавлах утас: 99060234

дэлгэрүүлж унших...

Monday, October 25, 2010

Геологи-Газарзүйн салбарын “Хүрэлтогоот 2010” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохиогдож өндөрлөлөө

Газарзүй, геологийн салбарын
залуу эрдэмтэн, судлаачдын "Хүрэлтогоот-2010"
 эрдэм шинжилгээний бага хуралд оролцогсод
БСШУЯ, ШУА, ШУТС, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион байгуулдаг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын нэрэмжит Геологи-Газарзүйнс албарын  “Хүрэлтогоот 2010” эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 22-23-нд ШУА-ийн ООГСТ-ийн харъяа одон орон судлах Оргил төвд амжилттай зохиогдож өндөрлөлөө.  

Хуралд МУИС-ийн Газарзүй-Геологийн сургууль, ШУТИС-ийн Геологи-Газрын тосны сургууль, ХААИС-ийн Агробиологийн сургууль, ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, Геологи эрдэс баялагийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн болон Ус цаг уурын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтанууд, багш нар оролцсон бөнөөд энэ жил сонирхолтой, шинэлэг санаа, арга аргачлалыг дэвшүүлсэн олон илтгэлүүд хэлэлцүүлэгдсэнээс дараах илтгэлүүд шалгарсан байна. Үүнд:

дэлгэрүүлж унших...

Saturday, October 23, 2010

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн судлаачдын холбоо нь газарзүй, геологи, ус цаг уур, экологи, палеонтлоги, газрын харилцааны салбарын залуу судлаач, багш, мэргэжилтнүүдийн үзэл бодол, үйл ажиллагааг нэгтгэх, холбох зорилготойгоор 2004 онд анх байгуулагдсан юм. Үйл ажиллагааныхаа хүрээнд Монголд болон гадаадад эрдэм, шинжилгээний ажил эрхэлж, сурч боловсорч буй залуу судлаач, эрдэмтэн, оюутнуудад туслах, мэдлэгээ өргөжүүлэн, эрдэм шинжилгээний болон бусад байгууллагуудтай хамтран ажиллахад туслалцаа үзүүлэх чиглэлд анхаарал тавин ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар эгнээндээ ШУ, боловсролын салбарт ажиллаж, сурч буй 100 гаруй залуусыг нэгтгээд байна. Манай холбооний үүд хаалга бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг бүхий л залууст байнга нээлттэй байдаг билээ.

Холбооныхоо гишүүдийн бүтээлийг олны хүртээл болгож, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ШУ ба үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилгоор БСШУЯ, ШУА, ШУТС-тай хамтран “Хүрэлтогоотын семинар”-ийг жил бүр уламжлал болгон явуулж, шалгарсан бүтээлүүдийн товхимолыг гарган, шилдэг бүтээлүүдэд БСШУ-ны сайдын нэрэмжит грант болон бусад шагналыг  олгож ирлээ. Цаашид өөрийн холбооны гишүүд болон холбооны үйл ажиллагааг дэмжигч байгууллагуудтай хамтран боловсрол, шинжлэх ухаан, соёл, чөлөөт цагийн олон арга хэмжээ зохион явуулахаар төлөвлөж байна. Иймд холбооны гишүүд, дэмжигчид та бүхнийг дараа дараагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна. 

Улс орны хөгжлийн томоохон үзүүлэлтийн нэг нь яах аргагүй шинжлэх ухаан, боловсрол, технологи юм. Харин шинжлэх ухаан, технологийн хөгжлийг залуус бид авч явах учиртай.





дэлгэрүүлж унших...

Monday, October 11, 2010

Хугацаа сунгах тухай


Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион байгуулдаг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын нэрэмжит Залуу Эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний “Хүрэлтогоот 2010” бага хурлыг 2010 оны 10 дугаар сард зохион байгуулж байгаа билээ.  Энэхүү хуралд оролцож илтгэл тавих болон "Залуу эрдэмтдийн бүтээл" эрдэм шинжилгээний бичигт өгүүлэлээ нийтлүүлэхээр өгөх хугацааг холбооны зарим гишүүдийн хүсэлтээр 2010 оны 10 сарын 15 буюу энэ баасан гараг хүртэл сунгаж байгааг анхаарна уу. Үүнээс хойш сунгах боломжгүй тул та бүхэн идэвхтэй оролцож илтгэл болон өгүүлэлээ өгнө үү. 



Хуралтай холбоотой асуудлаар доорх хаягаар хандана уу

В.Баярмаа. ШУА. Газарзүйн хүрээлэн. Утас: 99057680 е-mail: m_bayarmaa@yahoo.com




дэлгэрүүлж унших...

Монгол улсад “Нээлттэй мэдээллийг” сурталчлах өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна



дэлгэрүүлж унших...

Нээлттэй Мэдээллийн (Open Access-OA) тухай товч танилцуулга


Энэ онд анх удаагаа, Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Оксфорд хотноо төвтэй Шинжлэх Ухааны Бүтээлийн Хүртээмж Олон Улсын Сүлжээ/INASP-International Network for the Availability of Scientific Publications/ байгууллагаас өөрийн сүлжээний болон хамтрагч орнуудын дунд “Олон улсын Нээлттэй Мэдээллийн долоо хоног”-ийн үйл ажиллагааг сурталчлан танилцуулах 10 төсөл шалгаруулах уралдаан зарласан юм.
Энэхүү уралдаанд эрдэмтэн, судлаач нарт зориулан дэлхийн эрдэм шинжилгээний бүтээлээс хүртэх, өөрсдийн бүтээл, судалгааг олон нийтэд ямар арга замаар хүргэх, ингэхдээ зохиогчийн эрхийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэргийг сурталчлан таниулахаар Шинжлэх ухааны Академийн Залуу эрдэмтдийн төслийн баг, Монголын Номын Сангуудын Консорциум, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо хамтран төлөл бичсэн ба уг төсөл 2010 оны уралдаанд анх удаагаа шалгарлаа.
Дэлхий даяар жил бүрийн 10-р сарын 18-24-нийг “Олон улсын Нээлттэй Мэдээллийн долоо хоног” болгон зарлаж, нээлттэй мэдээллийг сурталчлах ажиллагааг 2006 оноос хойш 4 дэх жилдээ улс орон, бүс нутгийн хэмжээнд зохион байгуулж ирсэн.
Нээлттэй мэдээллийн (Open Access-OA) бүтээлүүд нь үнэ төлбөргүй, онлайнаар, зохиогчийн эрх нь бараг чөлөөтэй, лицензийн хязгаарлалтгүйгээр хэрэглэгчдэд ашиглагдах шаардлагыг хангасан байдаг.

дэлгэрүүлж унших...

Wednesday, October 6, 2010

Osaka University

Osaka их сургуулийн хөтөлбөрийн талаар сонирхсон оюутан залуус
 http //e-apply.jp/shutsugan/c/osaka-univ/  хаягаар орж  бүртгүүлнэ үү.

дэлгэрүүлж унших...

Searching for a Mongolia PhD candidate

Reid,Robin <Robin.Reid@ColoState.EDU> wrote:

Dear colleagues:

Here is the position description for a Mongolian PhD student working on the ecological aspects of our new NSF project.  I want to first give our Mongolian colleagues a chance to apply, but will open it more widely in December if we do not get a qualified Mongolian candidate by then.  I would be grateful if you would circulate this to appropriate people or suggest folks I should send this to.  Please note that if the applicant has not taken the GRE general test, the late registration for next test is 15 October 2010 (the test is 20 November 2010 at Mongolian Technical University ).  Many thanks.
 
Robin 

дэлгэрүүлж унших...