Friday, June 18, 2010

Холбооны гишүүнчлэл

Сайн байна уу та бүхэн


Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбооны үйл ажиллагааны хүрээнд: 
  • салбарын гишүүдийг цахим үнэмлэхжүүлэх
  • бүх гишүүдийн мэдээллийг онлайн байдлаар интернэтэд байршуулах, 
  • залуу судлаачдын зорилго, туршлага, судалгааны чиглэл бүхий мэдээллийг судлан үзэж төслийн баг бүрдүүлэх 
зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд залуу эрдэмтэн, судлаач та бүхний бүртгэл, анкет, CV хэрэгтэй байна. Иймээс Газарзүй, Геологи, Геоэкологи, Ус цаг уур, Палеонтлоги, Газрын харилцаа, Экологийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийдэг 40 хүртэлх насны хэн бүхнийг холбооны гишүүнчлэлд урьж байна. Үүний тулд дараах файлуудыг татаж аван бөглөж 7 сарын 7-ноос өмнө m_bayarmaa@yahoo.com хаягруу явуулна уу.

Жич: заавал зурагаа оруулаарай, үнэмлэх хийхэд хэрэгтэй.


АНКЕТНИЙ ЗАГВАР ТАТАЖ АВАХ
CV-НИЙ ЗАГВАР ТАТАЖ АВАХ
дэлгэрүүлж унших...

Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэх боломж

Залуу судлаачдын хувьд гадаадын хянан магадлагаа хийдэг шинжлэх ухааны сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэлээ хэвлүүлнэ гэдэг нэг ёсны өөрийн мэдсэн сурсанаа олон улсын түвшинд үнэлүүлж буй том үнэлэмж юм. Тиймдээ ч Монгол томоохон их сургуулиудын  докторантурын сургалтын хүрээнд гадаадын сэтгүүлд өгүүлэлээ хэвлүүлэх шаардлага тавьдаг билээ. 

Иймээс залуу судлаач та бүхнийг эрдэм шинжилгээний бичиглэл, гадаад хэлний түвшинд хэрэг болохуйц 2 эрдэм шинжилгээний сэтгүүлийг энэ удаад танилцуулхаар шийдлээ.

E-posters (ISSN 1754-1417) Энэхүү сайтад байгалийн ухааны эрдэмтэн судлаачид өөрсдийн бүтээлээ постер хэлбэрээр байршуулах боломжтой. Мэдээж эрдэм шинжилгээний бичиглэл болон тухайн сайтын зүгээс тавьсан шаардлагыг хангасан байх ёстой. Өмнө энэ сайтад МУИС-ийн багш О.Алтансүхийн постер хэвлэгдэж байсан.

Nature and Science (ISSN: 1545-0740) Энэ сайт нь байгалийн ухааны чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг эрдэмтэн судлаачдын өгүүлэлийг хэвлэдэг олон улсын онлайн эрдэм шинжилгээний сэтгүүл юм. Сэтгүүлд өгүүлэлээ хэвлүүлэх бол тухайн сайтын зааварчилгаа, удирдамжийн дагуу бичих бөгөөд түргэн шуурхай хариу өгдөгөөрөө тус онлайн сэтгүүл нь давуу талтай юм. Энэ сэтгүүлд Монголоос хэвлүүлсэн бүтээлийг үзэхийг хүсвэл ЭНД ДАРЖ жагсаалтын 13-т байгаа өгүүлэлийг сонирхоно уу.

Дээрх сайтуудад зөвхөн эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх бус дэлхий дахинд бусад судлаачид ямаршуу бүтээл туурвиж, ямар судалгаа хийж байгааг мэдэх боломжтой.

Та бүхний цаашдын эрдмийн ажилд тань амжилт хүсэе.

дэлгэрүүлж унших...

Эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтдийн анхааралд

Монгол улсын шинжлэх ухааны академийн бага чуулганы гишүүн сонгох мэргэжлийн чиглэл, тоог зарлаж байна. 

Жич: Бага чуулганы гишүүнд нэр дэвшсэн эрдэмтний бүтээлийн жагсаалт, анкет, эрдмийн зөвлөлийн шийдвэрийг 2010 оны 6-р сарын 24-ний дотор ШУА-ийн тэргүүлэгчдийн газарт ирүүлнэ. Шинжлэх ухааны академийн бага чуулганы дүрэм (нэмэлт өөрчлөлт орсон 2010) -ийг ШУА-ийн вэб сайт (mas.ac.mn)-аас үзнэ үү. 

Харилцах утас: 261993, 263872
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗАР  

дэлгэрүүлж унших...

"Эко нийслэлийн төлөө залуус" аялал



Өнгөрөгч амралтын өдрүүд буюу 2010 оны 6 сарын 12-13 -ны өдрүүдэд Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо,  Улаанбаатар Хотын Засаг Даргын Тамгын Газрын хамтран зохион байгуулсан "Эко нийслэлийн төлөө залуус" явган аялал амжилттай явагдаж дууслаа.  Тус аялал нь залуу эрдэмтэн, судлаачдыг нэгтгэх, нийслэлийн удирдлагуудтай залуу судлаачдын үйл ажиллагааг уялдуулах үндсэн зорилгын хүрээнд Манзушир -Богдхан уулын ноён оргил Цэцээ гүн - Өвөр зайсан дахь МУИС-ийн сургалт судалгааны бааз гэсэн маршрутаар аялсан болно. 

Аялалд Газарзүй - Геологийн салбараас  МУИС-ийн ГГФ, ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, Геологи, эрдэс баялгийн хүрээлэн, Палеонтлогийн төвийн 20 орчим залуус идэвхтэй оролцлоо. 


дэлгэрүүлж унших...

Thursday, June 17, 2010

Сайн байцгаана уу

БЛОГИЙН ТУХАЙ

Энэхүү блог нь Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбоонд харъялагдана. Блогийн гол зорилго нь байгаль орчны салбарт ажилладаг, сурдаг, энэхүү салбарт хүсэл зорилгоо нэгтгэсэн залуусыг үзэл бодол, ололт амжилт, мэдээ мэдээлэл, сэтгэгдлээ хуваалцахад чиглэнэ.

ШИНЭЧЛЭХ БОЛСОН ШАЛТГААН
Өмнө блог бичиж байсан хост сайт болох Банжиг.нет нь сүлжээний хувьд тасалдал ихтэй, нэмэлт тоноглол суулгах, хянах зохион байгуулахад хүндрэл бэрхшээлтэй байсан тул блогийг шинэчлэн албан ёсоор блогспот сайт дээр үргэлжлүүлэн хөтлөж явахаар боллоо. Та бүхэн тус блогт нийтлүүлэх мэдээ, мэдээлэлээ gantulga100@yahoo.com хаягруу мэйл бичиж явуулна уу.


Жич: Блогийн өмнөх хувилбар болон түүнд агуулагдаж мэдээлэлүүдтэй ЭНД ДАРЖ танилцана уу

Та бүхнийг хүндэтгэсэн блогийн админ


дэлгэрүүлж унших...